Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал,

Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Зүүн согоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/  Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 13 хүн, 1 автомашин, 8 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.09-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.

Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Тасархайн давааны ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/  Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 15:11 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар ангийн алба хаагчид,Тэшиг сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн  нийт 32 хүн, 5 автомашин, 2 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.10-ны өдрийн 11:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.

Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

#ойн түймэр, #Булган аймаг,