Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт зарлан мэдээллийн цуглар дохио өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “Болзошгүй гамшиг, осол эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улсын хэмжээнд нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг үнэн зөв нэг урсгалаар түгээх зэрэг нь нэн тэргүүний үндсэн үүрэг юм. Бидний хийж байгаа энэхүү сургалт, бэлтгэл нь зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаа биш, харин иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах ирээдүйн баталгаа юм. Тиймээс оролцогч бүр идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцож, харилцан суралцсан бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дадлага сургуульд улсын хэмжээний 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид болон ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, яам, агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөлөл оролцож байна.
Оролцогчдод гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, гамшгийн үеийн эрх зүйн зохицуулалт, нийцлийг үнэлэх, шуурхай штаб, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлж, салбаруудын харилцан ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах юм.

#обег, #Гамшгаас хамгаалах команд штабын сургууль,