Доройтсон ойг нөхөн сэргээж, шилмүүст модны бортоготой тарьцаар ойжуулах ажлыг гүйцэтгэж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Цэцэрлэг суманд доройтсон ойн экосистемийг сэргээх зорилгоор 90 га талбайд шилмүүст модны бортоготой тарьцаар ойжуулах ажлыг хийж байна. Орон нутгийн байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын хяналтан дор "Хавчгийн ногоон мод" ХХК ойжуулах ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү ажил нь доройтсон ойг нөхөн сэргээх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм. 

Доройтсон ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд 2025 онд 150 га талбайд мод тарьж, нөхөн сэргээх ажлыг аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулжээ. Нийт 130 га талбайд 2-3 настай 236.500 ширхэг тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгүүлсэн байна.

#Архангай, #ойжуулалт,