Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнөд Солонгос улс даяар орон нутгийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Ерөнхийлөгч Ли Жэ Мён Төрийн тэргүүний албыг авснаас хойш тус улсад болж буй анхны үндэсний хэмжээний томоохон санал хураалт нь энэ болж байна. 

Энэ удаагийн сонгуулиар иргэд 16 хот, мужийн захирагч, дарга нарыг сонгох бөгөөд шинжээчид энэхүү үйл явдлыг Ерөнхийлөгч Ли Жэ Мёны бүрэн эрхийн эхний жилд хийсэн ажлыг дүгнэх томоохон шалгалт, мөн сөрөг хүчин буюу консерватив "Иргэдийн хүч" намын хямралаас гарч, эргэн сэргэж чадах, эсэхийг шалгах сорилт гэж үзэж байна.

Үндэсний сонгуулийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт болсон урьдчилсан санал хураалтад нийт сонгогчдын 23.5 хувь оролцсон нь орон нутгийн сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Одоогийн байдлаар тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон парламент хоёулаа Ардчилсан намын хяналтад байгаа бөгөөд орон нутгийн сонгуульд тэд ялбал 2020 оноос хойших хугацаанд улс төрийн хамгийн том эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх юм. Харин эсрэгээрээ "Иргэдийн хүч" нам олон суудлаа алдах магадлалтай байна.

Эх сурвалж: Reuters 

#Өмнөд Солонгос, #Солонгос, #сонгууль,