Дорнод аймгийн, Халхгол сумын Буйр нуурт энэ сарын 28-30-ны өдрүүдэд“Blue Mongolia Buir 2026 KO-XV” олон улсын задгай усны сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй олон улсын хамтын ажиллагаа, задгай усны сэлэлтийн хөгжлийг дэмжих, соёл урлаг болон аялал жуулчлалыг сурталчлах томоохон үйл ажиллагаа болж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тус тэмцээнд дэлхийн хэмжээний тамирчин, Японы нэрт усан сэлэгч, олимпийн аварга Кацуми Накамура оролцохоор болсон талаар мэдээллээ.

“Blue Mongolia Buir 2026” тэмцээн нь Монголын задгай усны сэлэлтийн спортыг олон улсад сурталчлах, тамирчдын ур чадварыг шинэ түвшинд хүргэх, дэлхийн хэмжээний тамирчдыг нэг дор цуглуулах зорилготой аж. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #задгай усанд сэлэлтийн олон улсын тэмцээн,