УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины татварын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
О.Номинчимэгийн танилцуулсан Тамхины албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд дараах гол өөрчлөлтүүдийг санал болгожээ.
- Янжуур болон электрон тамхины татварыг 2026 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх.
- Электрон тамхины шингэнд онцгой албан татвар ногдуулах шинэ зохицуулалт оруулах.
- 1 мл электрон тамхины шингэнийг тодорхой тооны янжууртай дүйцүүлэн тооцож татвар тогтоох.
- Тамхины татварыг 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэх замаар тамхидалтыг бууруулах зорилт тавьсан.
О.Номинчимэг гишүүний мэдээлснээр Монгол дахь тамхины татвар хөрш орнуудтай харьцуулахад 3–4 дахин бага байгаа бөгөөд татварыг нэмэгдүүлснээр 2030 он гэхэд тамхины хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Мөн электрон тамхины хэрэглээ, ялангуяа өсвөр насныхны дунд огцом өссөн нь хуулийн төслийг боловсруулах гол үндэслэлүүдийн нэг гэж тайлбарлажээ.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #тамхи, #УИХ-ын гишүүн О.Номинчимэг, #Тамхины татвар,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567