НЭМҮТ-өөс “Бүх төрлийн тамхи хортой” сэдвээр мэдээлэл өглөө
Тамхины хэрэглээ нь дэлхий нийтэд хүний эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөл учруулж буй шалтгаануудын нэг хэвээр байна. Монгол Улсад тамхи татах явдал насанд хүрэгчдийн дунд өргөн тархсан бөгөөд энэ нь эрүүл мэндийн тогтолцоонд өндөр дарамт үзүүлж байна.

Гэрэл зургийг MPA.mn
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байна. Үүний 7 сая орчим нь шууд тамхидалтаас, 1.2 сая нь дам тамхидалтын улмаас нас бардаг. Монгол Улсад 5 хүн тутмын 1 нь тамхи татаж, тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4300 орчим хүн нас барж байна. Эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна.
Тамхины нөлөө: Эрүүл мэндэд учруулах хор хөнөөл
Тамхи нь 7000 гаруй химийн бодис нэгдэлтэй, үүнээс 250 гаруй нь хүний биед хортой, 70 орчим нь хавдар үүсгэгч бодис байдаг.
Тамхинаас үүдэлтэй богино хугацааны нөлөөлөл:
* Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна.
* Нүд, ам, хоолойн салст цочирч хорсоно.
* Амнаас эвгүй үнэр үнэртэнэ.
* Шүд шарлана.
* Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна.
* Зүрхний үйл ажиллагаа доголдоно.
* Даралт ихсэнэ.
* Хуруу шарлана.
* Үс, хувцсанд тамхины утаа шингэнэ.

Тамхинаас үүдэлтэй урт хугацааны нөлөөлөл:
* Тархинд цус харвана.
* Ам, хамар залгиур болон улаан хоолойн хорт хавдар үүснэ.
* Зүрх судасны өвчинд өртөнө.
* Уушгины хорт хавдар үүснэ.
* Уушги тэлэгдэх өвчинд өртөнө.
* Арьс хуурайшиж үрчийж харлана.
* Давсагны хорт хавдар үүснэ.
* Үргүйдэл, бэлгийн сулрал бий болно.
* Булчин суларна.
* Захын судасны өвчин үүснэ.

Дам тамхидалт
Тамхины утаа нь орчны хүмүүс, ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ноцтой хортой нөлөө үзүүлдэг.
Хамгийн түгээмэл тохиолддог өвчин
Тамхины шалтгаант уушгины хавдар
Бүх төрлийн хавдрын шалтгаант нас баралт тамхичдын дунд илүү өндөр. Тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад тамхи татдаг хүмүүсийн дунд уушгины хавдраар нас барах эрсдэл 4–24 дахин их байдаг.
Тамхины шалтгаант уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ)
Олон жил тамхи татсан хүмүүст ихэвчлэн уушгины архаг бөглөрөлт өвчин тохиолддог. Тамхи татдаг хүн уг өвчнөөр өвдөх эрсдэл 12–24 дахин их байдаг.
Тамхины шалтгаант зүрхний шигдээс
Тамхинаас гарах нь зүрхний шигдээс өвчний дахилтаас 55% сэргийлж чаддаг. Тамхи татдаг хүмүүс зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 2.5 дахин өндөр байдаг.
Тамхиа хаяснаас хойш эхний 20 минутаас эхлээд л үр дүн гардаг
* Эхний 20 минутад – Зүрхний цохилт хэвийн болно.
* 12 цагт – Цусан дахь нүүрстөрөгчийн ислийн хэмжээ хэвийн хэмжээнд эргэн орно.
* 1–2 долоо хоногт – Цусны эргэлт, уушгины үйл ажиллагаа сайжирна.
* 1–9 долоо хоногт – Ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг багасна.
* 1 жилд – Зүрх судасны өвчин тусах эрсдэл 50 хувиар буурна.
* 5 жилд – Тархинд цус харвах эрсдэл буурч эхэлнэ.
* 10 жилд – Уушгины хавдраар нас барах эрсдэл 50 хувиар буурна. Мөн бусад хавдрын эрсдэл буурна.
* 15 жилд – Зүрх судасны өвчний эрсдэл тамхи татдаггүй хүнтэй ижил болно.
Тамхинаас гарснаар хүний нас уртасдаг. 25–34 насандаа тамхинаас гарвал 10 жил, 35–44 насандаа гарвал 9 жил, 45–54 насандаа гарвал 6 жил, 55–64 насандаа гарвал 3 жил тус тус уртасна.
Тамхидалт нь зан үйлийн эмгэг бөгөөд албан ёсоор F17.0Y өвчний ангилалд орсон байдаг. Тамхинаас гарахад мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
1. Тухайн хүний никотин болон тамхины хамаарлыг үнэлнэ (Фагстромын сорил).
2. Үнэлгээнд тулгуурлан тохирох зөвлөгөө, эмчилгээ үзүүлнэ.

Тамхины хэрэглээг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг авах нь чухал:
* Тамхи татахгүй байхыг хэвшил болгох.
* Хувь хүн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дам тамхидалтаас сэргийлэх.
* Тамхинаас гарах шийдвэр гаргаж, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг авах.
Тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд төр, иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Ирээдүйдээ хөрөнгө оруулж, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулцгаая гэж НЭМҮТ-өөс уриаллаа.

#онцолсон, #live, #НЭМҮТ, #тамхи, #тамхины хор нөлөө,