2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолтод Норвегийн шигшээ баг Бразилыг 2:1-ээр хожиж, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа.
Тоглолтын эхний үед Бразил давамгай тоглож, торгуулийн цохилт хүртэл олсон ч хагас хамгаалагч Бруно Гимарайнс торгуулийн цохилтоо амжилтгүй болгож, Норвегийн хаалгач Орьян Нюланд багаа аварсан байна.
Харин тоглолтын сүүлийн 11 минутад Норвегийн довтлогч Эрлинг Хааланд жинхэнэ баатар болж, 79 болон 90 дэх минутад хоёр гоол оруулснаар багаа ялалтад хүргэлээ. Бразилын ахмад тоглогч Неймар нэмэлт цагт торгуулийн цохилтоос нэг гоол оруулсан ч тоглолтыг аврахад хангалтгүй байв.
Энэхүү ялалт нь Норвегийн хувьд Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн том амжилтын нэг болж байгаа бол таван удаагийн дэлхийн аварга Бразил 1990 оноос хойших хамгийн эрт шатандаа тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн Бразилын дэлхийн аваргын түрүүгүй цуврал 2002 оноос хойш үргэлжилсээр байна.
Норвеги шөвгийн наймд Англи – Мексик тоглолтын ялагчтай учраа таарах юм. Харин Хааланд энэ тэмцээнд долоон гоолтой болж, Алтан бөмбөгт (Golden Boot) өрсөлдөөнд тэргүүлэгчдийн нэг болоод байна.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #онцлох зураг, #хөлбөмбөг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574