Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Агро-сити" эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт"-ын хүрээнд "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийг байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймд төслийн талаар мэдээлэл хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандан судлах, төсөл хэрэгжүүлэх боломжтой түншүүдийг тодорхойлох зорилгоор энэхүү урьдчилсан зарыг нийтэлж байна.
Төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн тусгай бүсийн бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, тасралтгүй ажиллагааг дэмжсэнээр дотооддоо хүнсний ногоо болон нарийн ногоог тариалж, нийслэлийн хэрэгцээг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм. Төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14.1.1-д заасан хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх, эсхүл 14.1.3-т заасан холимог хэлбэрийн түншлэлээр хэрэгжүүлэх саналыг тусган ирүүлэх боломжтой.
Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага саналаа 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба, "Улаанбаатар түншлэл төв" ХХК-д ирүүлнэ үү.