Элчин сайд Д.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Сэржо Маттарэллад уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад 2025 оны 12 дугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Италийн харилцааны түвшинг ахиулж, стратегийн түншлэлд хүргэсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.
Монгол Улс Бүгд Найрамдах Итали Улсыг өөрийн гуравдагч хөрш, Европын Холбоон дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд Итали Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, бүх чиглэлд хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Элчин сайдад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай 1970 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

Эх сурвалж: ГХЯ

#жуух бичиг, #Итали улс, #Элчин сайд Дансрангийн Булган, #Сэржо Маттарэллад,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574