Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Францын парламент 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглосон хуулийг баталж, Европын Холбоонд ийм арга хэмжээ авч буй анхны улс боллоо. Энэхүү хууль нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, цахим дээрэлхэлт болон дижитал орчны сөрөг нөлөөг бууруулах зорилготой юм.
Хуулийн дагуу 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 15-аас доош насны хүүхдүүд Facebook, Instagram, TikTok, Snapchat зэрэг сошиал платформд шинэ хэрэглэгчийн эрх нээх боломжгүй болно. Мөн платформууд дөрвөн сарын дотор энэ насны хэрэглэгчдийн өмнө нь нээсэн хаягуудыг хааж, хэрэглэгчийн насыг баталгаажуулах найдвартай систем нэвтрүүлэх үүрэг хүлээжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү хуулийг идэвхтэй дэмжиж ирсэн бөгөөд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээг бууруулж, цахим орчны эрсдэлээс хамгаалах нь төрийн чухал үүрэг гэж үзэж байгаа юм. Засгийн газар цахим дээрэлхэлт, донтох шинж, сэтгэл гутрал, хүчирхийлэл агуулсан контентын нөлөө өсөж байгааг хуулийн үндэслэл болгон тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор нас баталгаажуулах технологи, хувийн мэдээллийн хамгаалалт, мөн хүүхдүүд хоригийг тойрч гарах боломжтой эсэх талаар маргаан өрнөсөөр байна. Үүнтэй зэрэгцэн Европын Комисс Францын шинэ хууль нь Европын Холбооны дижитал үйлчилгээний дүрэмтэй нийцэж байгаа эсэхийг үнэлж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Сошиал медиа, #Франц,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3579