Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Европыг хамарсан хэт халалтын улмаас Италийн хамгийн урт По мөрний усны түвшин огцом буурч, Адриатын тэнгисийн давстай ус мөрөн рүү 18 км хүртэл түрэн орж ирээд байна. Үүний улмаас тариалангийн талбай, ус намгархаг бүсүүдэд ноцтой эрсдэл үүссэнийг орон нутгийн эрх баригчид анхааруулжээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд По мөрний урсац секундэд 1000 шоо метрээс 300 шоо метрээс доош хэмжээнд хүрч буурсан байна. Цэнгэг усны урсгал сулрахын хэрээр далайн давстай ус дотогш нэвтэрч, шар буурцаг, эрдэнэ шиш, будаа, наранцэцэг зэрэг таримал ургамалд сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Усны менежментийн мэргэжилтнүүд энэ жилийн нөхцөл байдал 2022 оны хүчтэй гангийн үеэс ч эрт эхэлж, илүү хүндэрч байгааг онцолсон байна. Зарим бүсэд тариалангийн талбайг хамгаалахын тулд усалгааны сувгуудыг хүртэл хааж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Европт үргэлжилж буй халалтын давлагаа, уур амьсгалын өөрчлөлт нь ийм төрлийн ган, усны хомсдолын давтамжийг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3583