Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад томоохон тэмцээний арилжааны үйл ажиллагааг хариуцах 20 тэрбум ам.долларын үнэлгээтэй шинэ охин компани байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Тус байгууллага уг компанийн 20 хүртэлх хувийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдаж, ойролцоогоор 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилт тавьжээ.
FIFA-гийн мэдээлснээр шинэ компани нь телевизийн дамжуулалтын эрх, ивээн тэтгэгч, тасалбарын борлуулалт, лиценз зэрэг арилжааны үйл ажиллагааг төвлөрүүлэн удирдах бөгөөд тэмцээний дүрэм, зохион байгуулалт, шийдвэр гаргах эрх бүрэн FIFA-д үлдэх аж. Олсон ашгийг дэлхийн хөлбөмбөгийн хөгжил, дэд бүтэц, дасгалжуулагч бэлтгэх хөтөлбөр, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт дахин хөрөнгө оруулна гэж мэдэгджээ.
Гэвч Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү төлөвлөгөөг эрс шүүмжилж, "хөлбөмбөг бол FIFA-гийн өмч биш" хэмээн мэдэгдсэн байна. UEFA шинэ бүтэц нь хөлбөмбөгийг хэт арилжаажуулж, спортын засаглалын ил тод байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд зарим Европын холбоод эсэргүүцлийн арга хэмжээ авах талаар ярилцаж эхэлжээ.
Шинэ компанийг байгуулах санал хүчин төгөлдөр болохын тулд FIFA-гийн 211 гишүүн холбооны олонхын дэмжлэгийг авах шаардлагатай. Хэрэв батлагдвал энэ нь FIFA-гийн түүхэн дэх хамгийн том бүтцийн өөрчлөлтүүдийн нэг болох бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн санхүүжилт, удирдлагын тогтолцоонд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters