Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Apple компани 2026 оны санхүүгийн гуравдугаар улиралд зах зээлийн хүлээлтээс давсан орлого, ашигтай ажилласан ч ирэх улирлын өсөлтийн төлөв хөрөнгө оруулагчдын урмыг хугаллаа.
Тус компани ирэх улиралд орлогоо 9–11 хувиар өснө гэж таамагласан нь шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан бөгөөд үүнд хиймэл оюуны салбарын эрэлтээс үүдэлтэй чип, санах ойн нийлүүлэлтийн хомсдол голлон нөлөөлж буйг мэдэгдэв.
Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Кукийн хэлснээр, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл нь зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд дарамт учруулж байгаа аж.
Энэ мэдэгдлийн дараа Apple-ийн хувьцааны ханш арилжааны дараах сессэд буурсан байна.
Гэхдээ компанийн орлого өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өсөж, 109.4 тэрбум ам.долларт, нэгж хувьцаанд ногдох ашиг 2.02 ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт байв. iPhone-ы борлуулалт 21.7 хувиар өсөж 54.3 тэрбум ам.доллар, Mac компьютерийн орлого 28.7 хувиар нэмэгдэж 10.4 тэрбум ам.доллар болжээ.
Эх сурвалж: Reuters

#Apple,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585