Хөгжлийн хоцрогдолтой болон хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий СST (Caregivers Skills Training) хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэх хүсэлтийн хүрээнд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Гэр бүлийн бодлогын газрын дарга Б.Мөнгөнтуул нар холбогдох албан хаагчдын хамт Монголын Аутизмын холбооны төлөөлөл болон CST хөтөлбөрийг 2024 оноос хойш туршин хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажилласан АНУ-ын Техасын Их Сургуулийн доктор Жеймс Д.Лийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад аутизмын хүрээний эмгэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдэд тохирсон үйлчилгээ, гэр бүлд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, арга зүйг сайжруулах зайлгүй шаардлагатай байгаа юм.

Тиймээс тус холбооны танилцуулсан CST хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар судлан үзэж боломжит байдлаар хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

#Аутизмтай хүүхдүүд,