Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд түр хугацааны зохицуулалт хийхээр боллоо.

COP17 нь дэлхийн 197 улсын Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэсэн, цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх асуудлыг хэлэлцдэг олон улсын томоохон хурал юм.

Хурал зохион байгуулагдах хугацаанд нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Тухайлбал, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 10-23-ны өдрүүдэд E-Mongolia системээр цахимаар явуулна.

Харин нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 17-28-ны хооронд мөн E-Mongolia системээр бүртгэх бөгөөд энэ хугацаанд сургуулиуд дээр хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг ажиллахгүй юм.

Их, дээд сургуулиудын 2026-2027 оны хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр эхэлж, есдүгээр сарын 14-нөөс танхимын сургалтад бүрэн шилжинэ. Оюутнуудыг есдүгээр сарын 13-наас эхлэн дотуур байранд оруулж эхлэхээр төлөвлөжээ.

Мөн наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байх зохицуулалт хэрэгжих юм.

Эдгээр арга хэмжээг олон улсын хурлыг аюулгүй, хэвийн зохион байгуулахын зэрэгцээ нийслэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгааг албаныхан мэдээллээ.

#онцолсон, #дотуур байр,