Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан болж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар нийслэлийн хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн түншлэл, өмчийн харилцаа болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг танилцуулах юм.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, төсөл хэрэгжүүлэх эрх олгох асуудлыг хэлэлцэхээс гадна "Сэлбэ ухаалаг хот" эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2026–2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-г танилцуулж, хэрэгжилтийн талаар хэлэлцэх аж.

Хуралдааны хэлэлцэх асуудалд мөн ашиг, орлогын хуваарилалт тогтоох, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, барилга байгууламжийг акталж өмчийн бүртгэлээс хасах, түүнчлэн нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах асуудлууд багтжээ.

#live, #Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан,