Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд бага хурлын зохион байгуулалтын төслийн талбайтай танилцаж, бэлтгэл ажлын явцын талаар албан ёсны мэдээлэл авлаа.
Танилцуулгын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, UNCCD COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин болон холбогдох албаныхан арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгчээ.
Мөн уулзалтад оролцсон Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд UNCCD COP17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой асуудлаар асуулт тавьж, холбогдох албаныхнаас хариулт авсан байна.
Монгол Улс 2026 онд UNCCD COP17 бага хурлыг зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээнд дэлхийн олон орны төр, засгийн төлөөлөл, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид оролцохоор төлөвлөж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулалтын төлөвлөлт, дэд бүтэц, логистик болон олон улсын хамтын ажиллагааг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

#COP17,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585