Гэрэл зургийг MPA.mn
Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас 2026 оны наймдугаар сарын 7-17-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орох төлөвтэй байна. Иймд болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байхыг анхааруулж байна.
Хур тунадас:
7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно.
9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.
11-нд нутгийн зүүн хагаст, 12, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Бороо орохын өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр байна. Харин 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур:
8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн төлөв
Улаанбаатар хот орчмоор 9, 10-нд бороо орж, дуу цахилгаантай байх төлөвтэй.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Харин 10-нд баруун өмнөөс хойш эргэж, секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур 8, 9-нд шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус хүрч хална. Харин 10-наас сэрүүсэж, шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байх төлөвтэй байна.
Иргэд, малчид, тээвэрчид болон аялагчдыг бороо, аадар бороо, дуу цахилгаан, хүчтэй салхи болон болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр авч байхыг зөвлөж байна.