Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга, байгууламжийн ажлын явц, нөхцөл байдалтай танилцаж байна.

Тэрбээр энэ үеэр олон жил яригдсан шатахууны нөөцлөх агуулахын асуудлыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, агуулахуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулж эхэлж байгааг онцоллоо.
Энэ онд шатахуун нөөцлөх нийт 19 агуулах савыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, олон жил яригдсан боловч шийдэгдээгүй байсан шатахууны нөөц, агуулахын асуудлыг ажил хэрэг болгон дуусгаж, дотоодын шатахууны хангамж, нөөцийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.
Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга, байгууламжийн ажлын явц, нөхцөл байдал.
“Шунхлай” ХХК, “СанПетролиум” ХХК-ийн танилцуулга
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төслүүдэд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд “Шунхлай” ХХК, “Сан Петролиум” ХХК хамрагдан нийт 114,000 м³ багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 161.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг арилжааны банкнаас авсан. Үүнээс “Сан Петролиум” ХХК нь 8,000 м³ багтаамжтай агуулахын савыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
ГТБА-ын төслийн мэдээлэл, хэрэгжилт:
“Сан Петролиум” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ багтаамжтай үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкнаас авч, төслийн хэрэгжилтийн хариуцлагын гэрээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагтай байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2030 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл байна.
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 85–90 хувьтай байгаа бөгөөд төслийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
“Шунхлай” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд нийт 98,000 м³ багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй нийт 7 ширхэг босоо ган сав барихаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсад баригдаж буй хамгийн том хүчин чадалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулахын төсөл юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч, Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай “газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийн хэрэгжилт, хөнгөлөлттэй зээлийн зориулалтын хариуцлагын гэрээ” байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2030 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байна.
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгаа бөгөөд төслийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 2028 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай /2026.08.08/ танилцав.

“Сан Петролиум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Үлдсэн 8000м3 агуулахын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авчээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэж байна. Эдгээр агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Ерөнхий сайд тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрлийн саад бэрхшээл учруулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Харин “Шунхлай” ХХК 100,000 м³ буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж хадгална. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа 22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа.
Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна хэмээв.
Улаанбаатар хотоос гадна Мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.
Хөнгөлөлтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ байгуулжээ. 2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд улсын гурван сар хүртэлх хэрэглээ хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.
Ерөнхий сайд Н.Учрал ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сайншанд орчимд ажиллаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай танилцахаар төлөвлөжээ.
Монголын газрын тос боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа бөгөөд Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 орчим километрийн зайд байрладаг. Тус үйлдвэрийг жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хувийг хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл юм.