СОЁЛ УРЛАГ

“Р.Чойном-90” судлал, шинжлэлийн улсын уралдаан зарлалаа

Гэрэл зургийг MPA.mn

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан “Р.Чойном-90” судлал, шинжлэлийн улсын уралдаан зарлажээ.

Тус уралдааны зорилго нь үндэсний уран зохиолын судлал, шинжлэлийн хөгжлийг дэмжих, ач холбогдлыг таниулах, судалгааны уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, Р.Чойномын зохиол, уран бүтээлийг шинэ арга зүйгээр гүйнзгийрүүлэн судлах, нийгэм, улс төр, соёл урлаг, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмэр, үнэт зүйлсийг нээн таниулах, Чойном судлалыг хөгжүүлэхэд оршино. 

Судлал шинжлэлийн бүтээл нь тус уралдааны зорилгын хүрээнд Р.Чойномын намтар, уран бүтээл судлалын дараах чиглэлтэй байна. Үүнд:

- Зохиолчийн эх бичиг, намтар судлал, зохиолчийн хөдөлмөр, урлан судлал,
- Зохиолчийн уран бүтээлд хийсэн уран зохиолын судлал, харьцуулсан судлал, уламжлал, шинэчлэлийн судалгаа, дүн шинжилгээ,
- Зохиолчийн туурвил зүйн шинж, онцлог,
- Зохиолчийн уран бүтээлийн монгол хэлний үгийн сангийн баялаг илэрхийлэл, судлал, зохиол бүтээл дэх монгол үндэсний сэтгэлгээ, нүүдэлчдийн ахуй, өв ухаан, сэтгэлгээ, зан заншил, соёлын илэрхийлэл, дүрслэл,
- Зохиолын дүр судлал, дүрийн сэтгэл зүй,
- Зохиолчийн уран бүтээлийн үнэт зүйлс, оюуны үндэсний өв уламжлал,
- Зохиолчийн намтар, уран бүтээлд хийсэн бусад судалгаа, шинжилгээ.

Уг уралдаанд багш, уран бүтээлчид, зохиолчид, утга зохиол, хэл шинжлэл, урлаг, соёл, түүх, монгол судлаач зэрэг бүхий л салбарын судлаачид, эрдэмтэд болон урлаг соёл, утга зохиол, монгол хэл бичиг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон ахисан түвшинд суралцаж буй оюутан, суралцагчид оролцох боломжтой.

Уралдааны нийт шагналын сан 11 сая төгрөг бөгөөд бүтээлийг 2026 оны 10 дугаар сарын 31-ний дотор choinom_udsan@yahoo.com цахим хаягаар илгээх юм.

#Р.Чойном, #яруу найрагч Р.Чойном,