АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: "ОХУ-н Алс Дорнодын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайдын тэргүүлсэн Монголын төлөөлөгчид оролцож ОХУ-н Ерөнхийлөгч В.В.Путин, Шадар сайд А.Л.Оверчук, Эрчим хүчний сайд С. Е. Цивилёв, Байгалийн нөөц, Экологийн сайд А.А.Козлов, Роснефть-н захирал И.И.Сечин, Газпром Нефтийн захирал А.В.Дюков, РЖД-н захирал О.В.Белизоров нартай уулзаж шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаар чухал уулзалтуудыг хийв.

Автобензиний хувьд ОХУ дотооддоо бэрхшээлтэй болж экспортыг бүрэн хорьсон ч манай Засгийн газрын идэвхтэй ажиллагаа, хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, түүхэн хамтын ажиллагааг хүндэтгэж геополитикийн хүндрэлтэй цаг үед ч манай улсад тусгайлан анхаарч байгаад талархал илэрхийлэв.

Цаашдид үүсээд байгаа бэрхшээлийг ойрын үед хэрхэн давж гарах, цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай өндөр түвшинд харилцан хүндэтгэлтэй, нээлттэй ярилцаж тохиролцов. Есдүгээр сард агаарын хөлгийн түлшний хэрэглээг бүрэн хангана. ОХУ-ын далайн боомтоор дамжуулан шатахууны нэмэлт захиалга өгөхөөр ярилцаж, ойлголцлоо" гэж мэдээллээ. 

#Шатахуун, #АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням,