Ардчилсан залуучуудын холбооны (АЗХ) Бодлогын зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөлийн гишүүн Р.Сэддорж ажиллахаар боллоо.

Ардчилсан намын Үндсэн дүрэм болон Ардчилсан залуучуудын холбооны дүрэмд заасны дагуу Бодлогын зөвлөл нь харьяа байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулж, гишүүдийг чадавхжуулах, бодлого боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд АЗХ-ны гишүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх, залуу улс төрчдийг хөгжүүлэхэд Бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал онцоллоо.

АЗХ нь Ардчилсан намын хүний нөөцийг бэлтгэх, залуу үеийн улс төрийн оролцоог дэмжих, бодлого боловсруулах чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн суурь институцийн нэг юм.

Бодлогын зөвлөлийн дарга Р.Сэддорж хэлэхдээ “Ардчилсан намаас Улсын Их Хуралд сонгогдсон нийт гишүүдийн 13 нь АЗХ-ны үйл ажиллагаанаас төрөн гарсан нь тус холбоо залуу улс төрчдийг бэлтгэх, хөгжүүлэх чиглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсний нэг илрэл” гэдгийг онцлоод АЗХ-ны нийт удирдлагын баг, гишүүд, хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Цаашид Бодлогын зөвлөл нь АЗХ-ны гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бодлогын судалгаа, хэлэлцүүлгийг өргөжүүлэх, залуу улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх юм

#АЗХ,