Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа өнөөдөр (2026.09.24) “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй биечлэн уулзан, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Тэрбээр өмнө нь тус танхимд 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан “Нээлттэй парламент”-ын танхимд ажилласан анхны гишүүн болсон юм.
Өнөөдрийн уулзалтаар иргэд тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн эрх, нийгмийн хамгаалал, халамж, хүүхэд болон ахмадын асаргаа, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа танилцуулж, шийдвэрлэх арга замын талаар санал хэллээ. Тухайлбал, 1980-2000 оны хооронд хөдөлмөр эрхэлж байх үедээ нийгмийн шилжилт, төрийн шийдвэрийн улмаас ажилласан хугацаагаа бүрэн тооцуулах боломжгүй болсон иргэд тэтгэвэр тогтоолгоход тулгарч буй хүндрэлээ уламжлав. Тэдний зүгээс энэ асуудлыг зөвхөн хувь хүний хүрээнд бус нийтлэг байдлаар нь авч үзэж, бодлогын түвшинд шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг онцолж байлаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настныг асарч буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.
Үүнээс гадна үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, тэтгэвэр тогтоолттой холбоотой маргаантай асуудлууд байсаар байгааг хэлсэн бол “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” төрийн бус байгууллагаас угийн бичиг хөтлөхөд чиглэсэн хууль, эрх зүйн орчны асуудлын талаар саналаа илэрхийлж байлаа. Угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учраас парламентын зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллахыг хүсэв.
“Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн иргэд зөвхөн өөрт тулгамдсан асуудлаа танилцуулаад зогсохгүй хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар санал, санаачилга гаргаж байв.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа холбогдох талуудад иргэдийн хүсэлтийг уламжилж, танилцуулан шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлэхийн зэрэгцээ зарим асуудлаар зөвлөгөө, тайлбар, мэдээлэл өглөө. Тухайлбал, тэтгэвэр тогтоолттой холбоотой асуудлаар хандсан иргэдэд холбогдох байгууллагад хэрхэн хандах талаар зөвлөж, шаардлагатай тохиолдолд Нийгмийн даатгалын байгууллагатай холбон зуучлав. Түүнчлэн орон сууцны дэмжлэг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамрагдах талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын үеэр өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хариулт өглөө.
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж байна.
Энэ танхим нь иргэд УИХ-ын гишүүнтэй уулзахын тулд цаг авах, албан бичгээр хандах, урьдчилан зөвшөөрөл авах зэрэг шат дамжлагагүйгээр шууд уулзаж, өөрт тулгамдсан асуудлаа танилцуулах, санал санаачилгаа хүргүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,