ГХЯ-нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Яан Браату, ЕАБХАБ-ын Ахлах зөвлөх Беттина Руйгис нартай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт уулзаж (2026.10.07), санал солилцлоо.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Яан Браатуд хандан Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн боловсрол ба Ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт арга хэмжээг зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлэв. 1998 онд баталснаас хойш нэмэлт өөрчлөлт хийгдээгүй 4 заалт бүхий Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх тал дээр та бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна гэв.  Мөн “Ардчилалыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг урьж оролцуулсан олон улсын форумыг Монгол улсад зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, эл саналыг ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгчийн хувьд ЕАБХАБ-д уламжилж, дэмжиж өгөхийг хүслээ.

ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Яан Браату “Миний хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн удирдлагатай уулзаж байгаадаа баяртай байна. Танай байгууллага Олон улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байх. Бидний хувьд Олон улсын Сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд холбооноос гаргасан сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн дүрмийг сэтгүүлчид мөрдөж ажиллаасай гэж үргэлж уриалдаг. 

Ардчилалыг үргэлж дагалддаг үнэт зүйл бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө юм. ЕАБХАБ-ын хувьд ардчилсан улс орнуудад хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдах, хавчигдах юм бол тэр үйлдэлд хариу үзүүлж ажиллахыг зорьдог. Ингэхдээ тухайн улс орны төр засагтай яриа хэлэлцээр хийх замаар нөхцөл байдлыг хянан шалгаж үнэлгээ өгч ажилладаг.

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөл 2018 онд Милан хотод хуралдаж “СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ №3/18 ТООТ ШИЙДВЭР” гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд гишүүн 57 улс орнуудад хандан сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа явуулахад нь саад учруулахгүй, хорьж цагдахгүй, тагнаж чагнахгүй зэрэг нийт 14 заалт бүхий уриалгыг гаргасан байдаг. Эл уриалгыг хэрэгжүүлэхийг ЕАБХАБ-ын гишүүн улс орнуудад, мөн ардчилсан улс орнуудын төр засагт уриалдаг. 

МСНЭ-ийн гишүүд та бүхэн энэ уриалгыг сэтгүүлчид болон олон нийтэд хүргэж, таниулж ажиллаарай гэдгийг хэлэх байна.

Л.Нинжжамц ерөнхийлөгч таны хэлсэнчлэн Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх тухайд ЕАБХАБ-д хандан танай улсын Засгийн газраас “Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн батлахыг бид зорьж байна, та бүхэн санал зөвлөгөө өгнө үү” гэдэг хүсэлт ирсэн. Энэ дагуу бид 2025 оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт тодорхой саналыг албан ёсоор хүргүүлсэн. Эл хуулийг батлуулахтай холбогдуулан тодорхой асуулт санал МСНЭ-д байгаа бол бид түүн дээр нь хариулт өгч дэмжиж ажиллаж болно. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хүрээнд Та бүхэн парламентын “Нийтийн сонсгол” зохион байгуулвал олныг хамруулсан илүү үр дүнтэй ажил болно. Монгол улсад форум хийх тухай сонирхолтой санал байна. Бид таны энэ саналыг цааш уламжилж, дэмжин ажиллахаа илэрхийлье" гэснээр уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

#мснэ, #Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форум,