Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарсан. 

Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/ зохион байгууллаа.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан.
Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо.

Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг эхний байдлаар тогтоогоод байна. Үргэлжлүүлэн цагдаа, шүүх шинжилгээний байгууллага ажиллаж эцэслэн тогтооно гэж БОУАӨЯ-аас мэдээлэв. 

#онцолсон, #Баавгай, #БОУАӨЯ,