Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр /2026.10.14/ 10.05 цагт 60.7 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг сонсголын дэгийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын тайланг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооноос 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 9 үе шаттай зохион байгуулж, 12 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар Ажлын хэсгийн олонхын санал авсан 4 нэр дэвшигчийг тодруулан Хууль зүйн байнгын хороонд өргөн мэдүүлсэн юм.
Эхний нэр дэвшигч Г.Эрдэнэбулган Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2009 онд, Дотоод хэргийн их сургуулийг 2024 онд төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, магистр. Хууль зүйн салбарт 17 жил, 2015 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчаар ажиллаж байгаа. Одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын албыг хашдаг. Ажлын хэсгээс нэр дэвшигч Г.Эрдэнбулган Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд хамгийн олон буюу 8 санал авчээ.
Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2030), хүний эрхийг хангах чиглэлээр багц хуулийн төслийг боловсруулж батлуулах, шүүн таслах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд оролцсон байна. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. ЗГХГ-т ажиллах хугацаандаа бие даан 30 гаруй хууль, 700 гаруй тогтоолын төслийг боловсруулан батлуулах ажлыг гүйцэтгэжээ.

Тэрбээр томилогдвол, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бэхжүүлж, шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулж, нэр дэвшигчийн чадварыг бодитой үнэлэх, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн захиргааны менежмэнтийг сайжруулах, иргэдийн шүүхэд итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбулганы талаарх тайланг илтгэгч гишүүн Б.Баасандорж танилцуулсан. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл нар Ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан. Гишүүд Ажлын хэсгийн гишүүдэд дарамт шахалт ирсэн эсэх, ажиллах хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа эсэх, нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ийм өөрчлөлт хийнэ гэдэг эрмэлзлийг үнэлэх шалгуур байдаг эсэхийг тодруулсан.
Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат, сонгон шалгаруулалт явуулахад ямар нэг дарамт байгаагүй, нэр дэвшигчид тавих шалгуур тодорхой, үзүүлэлт бүр дээр илтгэгч гишүүд хянаж шалгасан гэдгийг онцлов.

Үргэлжлүүлээд сонсголд оролцогч П.Бадамрагчаа, О.Үлэмж, Х.Батсайхан, Д.Сэргэлэн, Б.Тамир нар нэр дэвшигч Г.Эрдэнэбулганаас асуулт асууж хариулт авлаа. Оролцогчид, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүх, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн ачаалал, дагнасан шүүхийн талаар бодитой ямар ажил хийх вэ, албан тушаалд мерит зарчмаар сонгогдсон эсэх, тухай бүр тусгай шалгалт өгсөн үү, ултөрийн нөлөө бүхий хүнтэй холбоо хамааралтай эсэх зэргийг түлхүү сонирхож байв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг нар нэр дэвшигч Г.Эрдэнэбулганаас асуулт асууж хариулт авсан. Гишүүд, нэр дэвшигчийн хууль боловсруулах туршлага Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, шүүгчийг авлигаас ангид байлгахын тулд бодитой юу хийх вэ, МУИС-ийн магистрын хөтөлбөрөөс Дотоод хэргийн их сургууль руу шилжсэн шалтгаан, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, хуулийн төслийн эх бичигчээр ажиллаж байсан эсэх, хашиж буй албан тушаалаас өөр чиг үүргийн хүрээнд ямар нэг дүгнэлт гаргасан эсэх, авлигын индекс, хүний эрхийн хэрэгжилт, хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангах зэргийг тодруулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр сонгогдсоны дараа хэн нэг албан тушаалтнаас нөлөөлөх гэж оролдвол итгэл үнэмшилтэйгээр хуулийн хэлбэрэлтгүй зарчмыг баримталж чадах уу гэдгийг асуув. Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, ямар ч үед хуулийг дээдэлж, зарчмаа баримталж хараат бусаар ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Дараагийн нэр дэвшигч Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партрерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.
Илтгэгч гишүүн С.Сүхчулуун нэр дэвшигч Б.Амартүвшингийн сонгон шалгаруулалтын талаарх Ажлын хэсгийн тайланг танилцуулсан. Ажлын хэсгээс нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд 6 санал авчээ. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй. Харин оролцогч Б.Тамир, Х.Батсайхан, П.Бадамрагчаа, О.Үлэмж нар нэр дэвшигчээс асуулт асууж, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байхдаа авлигын хэрэгт шалгагдаж хилийн хориг тавигдаж байсан эсэх, өмгөөллийн туршлага, улстөрийн нөлөө бүхий хүнтэй холбоо хамааралтай эсэх зэргийг тодруулсан.
Нэр дэвшигч Д.Амартүвшин, хууль хяналтын байгууллагад шалгагдсан тохиолдол байхгүйг мэдэгдээд, өөрийн эрх зүйчээр 20 жил ажилласан мэдлэг туршлагадаа тулгуурлан шүүх эрх мэдлийн хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор нэр дэвшсэн бөгөөд шүүхийн захиргааны үйл ажиллагааг улстөрийн болон бусад нөлөөллөөс ангид байлгах, шүүгчийг шийдвэрлэсэн хэрэг, маргаантай нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд халдахаас хамгаалах, хүний нөөцийг зөв хуваарилах, төсөв санхүүгийн зохистой зарцуулалт зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг нар шүүх, шүүгч хэнээс хараат бус байх юм, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг яаж сэргээх вэ, төсөв санхүүг хэрхэн зөв зохистой зарцуулахаар төлөвлөж байгаа, тууштай ажиллах эсэх зэргийг тодруулж, тодорхой шийдлүүдтэй байхыг сануулсан.
Үдээс хойш Хууль зүйн байнгын хорооны Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол үргэлжиллээ.
Гурав дахь нэр дэвшигч Ч.Отгонсүрэн Улаанбаатар хотод төрсөн, 2010 онд “Улаанбаатар эрдэм судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрын хөтөлбөрийг төгссөн. 2014 оноос хяналтын прокурор, 2023 оноос өмгөөлөгч, 2024 оноос Монголын төмөр замд Хууль эрх зүйн газрын дарга, 2025 онд Иргэний нисэхийн үндэсний төвд газрын даргаар ажиллаж байсан. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Илтгэгч гишүүн Я.Жавхлан нэр дэвшигчийн талаарх тайланг танилцуулав. Ажлын хэсгээс нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд 6 санал авчээ. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, шалгаруулалтыг ямар журмаар явуулсан талаар тодруулж, илтгэгч гишүүн Я.Жавхлан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Ажлын хэсгийн гишүүд судалгаа хийж, мэдээлэл цуглуулж нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлснийг тодотгов.
Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн, санхүүгийн мэргэжлээр 12 жил тасралтгүй ажилласан туршлагатай, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчиын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүй хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Оролцогч Х.Батсайхан, П.Бадамрагчаа, Б.Тамир нар шүүх эрх мэдлийн талаар ойлголт мэдээлэл байгаа эсэх, тулгамдсан асуудлууд юу байна гэдгийг тодруулсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг судалсан уу, 2027 оны төсөвт тусгасан шүүх эрх мэдлийн байгууллагуудын төсөвтэй танилцсан уу, хүний нөөцийн асуудал, төрийн өмчит компаниудад шилжин ажиллахдаа өөрийн хүсэлтээр томилогдсон эсэх, докторын түвшний сургалтынх нь талаар асуулт асууж хариулт авлаа.
Сонсголын дэгийн дагуу оролцогчид болон Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн.
Дараагийн нэр дэвшигч Б.Даваажав Улаанбаатар хотод төрсөн, 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд тус сургуулийг магистраар төгссөн. 2008-2009 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөр, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан, 2012 оноос хуульчийн, 2013 оноос өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна.
Тэрбээр томилогдвол, хууль зүйн боловсролын салбар, өмгөөллийн үйл ажиллагааны туршлагаа шүүх эрх мэдлийн шинэчлэлд зориулна. Шүүхийн захиргааны цахим шинэчлэлийг эрчимжүүлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, шүхийн санхүү, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Сонсголын дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авч, үг хэлсэн.
Төгсгөлд нь хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш 2 өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гарган Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргана гэдгийг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,