Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Иран болон түүний холбоотнууд АНУ, Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Персийн булангийн орнуудын стратегийн чухал дэд бүтцэд дор хаяж 135 удаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужингийн цохилт өгчээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр эдгээр халдлагын улмаас долоон улсын 84-өөс доошгүй объект өртсөн байна. 

Цохилтод Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Катар, Кувейт, Оман, Бахрейн улсын газрын тос, байгалийн хийн байгууламж, нисэх буудал болон бусад стратегийн объект өртжээ.

Тухайлбал, АНЭУ-ын Фужайра боомтын газрын тос дамжуулах системийн ажиллагаа хэдэн долоо хоногоор саатсан бол Катарын Рас-Лаффан шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрт хөргөлтийн төхөөрөмжүүд гэмтсэн байна. Мөн Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойн шахуургын станцад цохилт өгч, газрын тос тээвэрлэлтийн өөр нэг чухал чиглэлийн ажиллагаанд саад учруулжээ. 

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Ираны цохилтууд нь дэд бүтцийн чухал тоног төхөөрөмжүүдийг оновчтой онилж, нэг байгууламжийн ажиллагаа доголдоход бусад үйл ажиллагаанд нь давхар нөлөөлөхүйц хохирол учруулсан байна. Үүний улмаас бүс нутгийн эдийн засагт хохирол учирч, дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд дарамт нэмэгджээ.

Ираны цохилт болон Ормузын хоолойн бүслэлт нь АНУ-ын цэргийн дарамтыг сааруулж, Тегераны хэлэлцээний байр суурийг бэхжүүлэхэд нөлөөлсөн гэж тус агентлагийн сурвалжилгад дүгнэсэн байна. Харин цохилт бүрийн бодит хохирол, агаарын довтолгооноос хамгаалах системийн үр нөлөөг бүрэн тогтоох боломжгүй байсныг мөн онцолжээ. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран, #Персийн булан,