АНУ-ын Орегон мужийн Бенд хотын “Silver Rail” бага сургуульд аравдугаар сарын 15-нд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алдсан талаар “Reuters” агентлаг мэдээллээ.

Цагдаагийн мэдээлснээр, 16 настай этгээд сургуулийн түгжээтэй хаалгыг буудаж нэвтэрсний дараа гал нээжээ. Улмаар тус этгээдийг араас нь дагаж орсон зэвсэгтэй иргэн түүнийг буудаж, амийг нь хөнөөсөн байна.

Халдлагын улмаас мөн долоон настай хүүхэд болон 54 настай багш хүнд шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаагийн алба хаагчид дуудлага авснаас хойш гурван минутын дотор хэргийн газарт хүрч очсон байна. Одоогоор халдлагын шалтгаан болон сэжигтэн тус сургуультай ямар холбоотой байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Халдлага,