ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хамтран өргөн мэдүүлэв
2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Б.Дэлгэрсайхан нарын хамт Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.Төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөрийг Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангууд, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан болон газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах зохицуулалтыг тусгасан. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлого, газрын тосны салбарын төрийн эзэмшлийн ногдол ашгийг Хуримтлалын санд хуваарилахаар боловсруулжээ.Хуулийн төслийн зорилго нь газрын тосны орлогын хуваарилалтыг сайжруулж, нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьжиргааг дэмжих, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн санхүүжилтийг зохистой зарцуулах боломж бүрдүүлэхэд оршино.

Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулгыг хамтран өргөн мэдүүлэв
2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүний хамт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Төсөлд хуулийн нэрийг Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль болгон өөрчлөхөөр тусгасан.Төслийг худалдан авалтын үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дэмжих, тендер шалгаруулалт болон гэрээний харилцааг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан. Төсөл, арга хэмжээний онцлог, нөхцөл, төсөвт өртөгт тохирсон сонгон шалгаруулалтын арга хэрэглэх, гүйцэтгэгчийг чанар, үнийн хосолмол шалгуураар сонгох зохицуулалтыг тусгажээ.Түүнчлэн 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендерт баталгааны мэдэгдлээр оролцох боломж бүрдүүлэх, татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй оролцогчийн тендерээс татгалзах зохицуулалтыг өөрчлөх санал оруулсан. Худалдан авалтад хиймэл оюун, мэдээллийн технологийн дэвшил ашиглах, цахим сонгон шалгаруулалтын шинэ арга нэвтрүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих, маргаан шийдвэрлэх байнгын зөвлөл байгуулах асуудлыг мөн тусгасан байна.
БАЙНГЫН ХОРОО
Төсвийн байнгын хорооны үйл ажиллагааг удирдав
Төсвийн байнгын хорооны даргын хувиар улсын төсөв, төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт болон төсвийн бодлогын хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэх Байнгын хорооны үйл ажиллагааг удирдан ажиллав. 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо дангаараа 14, бусад Байнгын хороотой хамтран 11 удаа хуралдаж, нийт 44 асуудал хэлэлцсэн байна.Байнгын хорооны хэмжээнд хуулийн 7, Улсын Их Хурлын тогтоолын 3, Байнгын хорооны тогтоолын 7 төслийг хэлэлцэж, 8 мэдээлэл, тайлан сонссон. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт зориулан 11 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 132 саналын томьёолол бэлтгэсэн. Иргэдээс ирүүлсэн 3 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 93 албан бичгийн 42-т хянан хариу өгсөн байна.

Төсвийн хэрэгжилт болон Засгийн газарт өгсөн үүргийн биелэлтийг хянан хэлэлцэв
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаар Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг 2025 оны 9 дүгээр сарын 3-нд Байнгын хорооны дарга, гишүүд сонссон. Төсвийн орлого, зарлагын төсөөллийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хэлэлцэхэд энэ мэдээллийг ашигласан.2025 оны 9 дүгээр сарын 17-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг хэлэлцсэн. Мөн Засгийн газарт чиглэл өгсөн 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг сонссон.Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг 2025 оны 10 дугаар сарын 29-нд, Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг 12 дугаар сарын 10-нд Байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцсэн. Ингэснээр төсөв батлахын зэрэгцээ батлагдсан шийдвэрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэв.
Төсвийн төслийг салбарын хэлэлцүүлгүүдээр хэлэлцүүлэв
Төсвийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 22-нд төсвийн орлого бүрдүүлэлт, 23-нд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн 23-нд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийг хэлэлцүүлжээ.
09 дүгээр сарын 24-нд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэлийн асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран 24-нд боловсролын салбарын, 29-нд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлэг нь төсвийн орлогын боломж, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, салбарын санхүүжилтийн асуудлыг авч үзэхэд чиглэсэн.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллав
2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилласан. Тус хугацаанд Байнгын хороо дангаараа 18, Төсвийн байнгын хороотой хамтран нэг удаа хуралдаж, 26 асуудлын хүрээнд хуулийн 11, Улсын Их Хурлын тогтоолын 2, Байнгын хорооны тогтоолын нэг төсөл болон зөвшилцөх 6 асуудлыг хэлэлцсэн байна.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох байгууллагын 5 мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт зориулсан 22 санал, дүгнэлт, бусад Байнгын хороонд хүргүүлэх 5 санал, дүгнэлт бэлтгэсэн.
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажиллав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж, салбарын хууль тогтоомжийн хэлэлцүүлэг, хэрэгжилтэд хяналт тавих ажлын бүрэлдэхүүнд оролцов. 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо дангаараа 7, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтран 2 удаа хуралджээ. Нийт 24 асуудлын хүрээнд хуулийн 4, Байнгын хорооны тогтоолын 10 төсөл, яам, агентлаг, харьяа байгууллагын 10 тайлан, мэдээллийг хэлэлцсэн байна.
2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд мөн тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд ажилласан. Энэ хугацаанд Байнгын хороо дангаараа 10, хамтарсан байдлаар 6 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцсэн. Хөдөө аж ахуйн тухай болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийн гишүүнээр ажилласан талаарх дэлгэрэнгүйг ажлын хэсгийн үйл ажиллагааны хэсэгт тусгав.
2025.06.23
“Гурван сайхан” нисэх буудлын шинэчилсэн хөөрч, буух зурвасын нээлтэд оролцов
Өмнөговь аймгийн “Гурван сайхан” нисэх буудлын аэродромын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах замын шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад оров. Ингэснээр тус нисэх буудал CRJ-700 зэрэг 70 гаруй зорчигч тээвэрлэх агаарын хөлөг хүлээн авах боломж бүрдсэн юм.

2026.01.15
Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав
Төсвийн байнгын хорооны гишүүдийн хамт Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллаж, 2025 оны гүйцэтгэл, 2026 оны ажлын төлөвлөгөө болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл авч, санал солилцсон.

2026.01.16
Гааль, татварын байгууллагын үйл ажиллагаатай танилцав
Төсвийн байнгын хорооны гишүүдийн хамт Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт ажиллаж, байгууллагуудын үйл ажиллагаа, татварын шинэчлэл, татварын хуулиудыг боловсронгуй болгох төслүүдийн талаар мэдээлэл авч, тулгамдсан асуудлаар санал солилцсон.

АЖЛЫН ХЭСЭГ
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг
Улсын Их Хурлын даргын 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 73 дугаар захирамжаар байгуулагдсан, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Ажлын хэсгийг эхлээд Г.Дамдинням, 2025 оны 7 дугаар сарын 7-ноос Б.Баярбаатар ахалсан.2024 оны 10 дугаар сарын 2-ны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсож, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын төрийн албаны тогтолцоо, хүний нөөцийн удирдлага, төрийн албаны шалгалтын зохион байгуулалтын туршлагыг судалжээ. Тус ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл 2024 оны 11 дүгээр сарын 20-22-нд холбогдох уулзалт, танилцах арга хэмжээнд оролцсон байна.2025 оны 4 дүгээр сарын 2-ны хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчдын сэтгэл ханамж, хандлагын судалгааг сонссон. Мөн төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний тайлангийн танилцуулга болон төрийн албаны бүсчилсэн зөвлөгөөнүүдэд ажлын хэсгийн гишүүд оролцжээ. 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 482 дугаар захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг
Улсын Их Хурлын даргын 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 77 дугаар захирамжаар байгуулагдсан, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ахалсан.Ажлын хэсэг 2025 оны 5 дугаар сарын 6-ны хуралдаанаар хуулийн онцлог зохицуулалт, анхаарах асуудал, хэрэгжилтийн бэлтгэлийн явцын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон 20 минутын хот Үндэсний хорооны мэдээллийг сонссон. Бэлтгэл хангагдаагүй гэж үзэн хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргасан бөгөөд уг санал, дүгнэлтийг 5 дугаар сарын 13-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулжээ. Чиг үүргээ хэрэгжүүлсэнд тооцож, 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 369 дүгээр захирамжаар ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг
Улсын Их Хурлын даргын 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 103 дугаар захирамжаар байгуулагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалсан.Ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний хуралдаанаар ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуулийн хэрэгжилтийн мэдээлэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын хөдөлмөрлөх эрхийн судалгаа, ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл сонссон. 12 дугаар сарын 24-нд хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийн мэдээллийг хэлэлцжээ.
Уул уурхайн ажилтнуудын ажил, амралтын 14/14 хуваарийн хэрэгжилт, шаардлагатай зохицуулалтын талаар мэдээлэл цуглуулсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүн Б.Уянга, Б.Хэрлэн нар 2024 оны 11 дүгээр сарын 15-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон говийн бүсийн чуулга уулзалтад оролцож, ажилтнуудын төлөөллийн саналыг сонсжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 482 дугаар захирамжаар дуусгавар болсон.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаар тогтоолоор байгуулагдсан, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалсан.
Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ахалсан.
Хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал дүгнэлт гаргах ажлын хэсэг
Улсын Их Хурлын даргын 2025 оны 523, 526 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр орсон. Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Идэрбат, дэд ахлагчаар О.Амгаланбаатар ажилласан. Тус ажлын хэсэг нь хөдөөгийн хөгжлийн асуудлыг хууль тогтоомжийн түвшинд судалж, санал боловсруулах чиг үүрэгтэй.
Үндэсний баялгийн сан болон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын хэсэг
Улсын Их Хурлын даргын 2025 оны 523, 526 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хүрээнд Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр орсон. Ажлын хэсгийг Б.Уянга ахалж, Б.Жаргалан дэд ахлагчаар ажилласан. Уг ажлын хэсгийн чиг үүрэг нь баялгийн сан, олборлох салбарын ил тод байдалтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлан санал боловсруулахад чиглэнэ.
Эрчим хүчний бие даасан байдал болон ногоон эрчим хүчний ажлын хэсэг
Улсын Их Хурлын даргын 2025 оны 523, 526 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хүрээнд эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр орсон. Ахлагчаар М.Энхцэцэг, дэд ахлагчаар С.Цэнгүүн ажилласан. Ажлын хэсгийн зорилго нь эрчим хүчний бие даасан байдал, ногоон эрчим хүчний асуудлыг судалж, хууль тогтоомжийн санал боловсруулахад оршино.
Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн ажлын хэсэгт ажиллав
Улсын Их Хурлын даргын 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 78 дугаар захирамжаар байгуулагдсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг ахалсан.Ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 21-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллийг сонсож, ажиллах удирдамж, төлөвлөгөөгөө хэлэлцсэн. Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн хуульч, судлаачидтай хамтран хуулийн хэрэгжилтийн судалгаа хийж, байгаль орчны хуулиудын уялдаа холбоог сайжруулах асуудлыг судалсан.2025 оны 3 дугаар сарын 25-ны хуралдаанаар байгаль орчны хуулиудын бодлогын уялдаа холбооны үнэлгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Үргэлжлүүлэн 4 дүгээр сарын 1-ний хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслүүдийн танилцуулгыг хэлэлцжээ. Ажлын хэсгийг байгуулсан захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 482 дугаар захирамжаар хүчингүй болгосноор үйл ажиллагаа нь дуусгавар болсон.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг ахлав
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, судалгааны тайлан болон холбогдох байгууллагын мэдээллийг хэлэлцүүлж, ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцсон.
ОНЦЛОХ АЖЛУУДААС
2024.09.08
Дундговь аймгийн Нисэх буудал, Авто тээврийн төвийн ажилтай танилцав
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Б.Уянга нарын хамт Дундговь аймгийн Нисэх буудал, Авто тээврийн төвийн ажил байдалтай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн.

2024.09
21 аймгийн Эрүүл мэндийн газрын чуулга уулзалтад оролцов
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” хүрээнд зохион байгуулсан 21 аймгийн Эрүүл мэндийн газрын чуулга уулзалтад оролцож, салбарын бодлого, шийдвэр, тулгамдсан асуудал болон туршлагын талаар хэлэлцүүлэгт оролцсон. Чуулганд нийслэл болон 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, 500 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон.
2025.01.09
Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилгыг дуусгахад шаардлагатай 9.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэх хүсэлтийг ЭТТ ХК-ийн ТУЗ-ын дарга У.Бямбасүрэнд өгөв.

2025 оны 01
2021 онд Боомтын захиргаа байгуулах санал санаачилга гаргаж Хилийн тухай хуульд тусгуулж байв. Үүний үндсэн дээр боомтын сайд, болон Үндэсний хороо байгуулагдаж боомтын хөгжлийг хариуцах эзэнтэй болсон.

ИТХ-ын төлөөллийн саналыг авч, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хийв
2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 аймгийн төвийн сумдын ИТХ-ын ажлын албаны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж уулзалтаар гарсан санал хүсэлтийн дагуу нэгжийн тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан.
-Багийн ИНХ-ын даргын тухайд:
32.10.Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Хуралдааны даргад баг, хорооны Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.
-ИТХ-ын Зөвлөлийн тухайд зарим шийдвэр гаргадаг болсон:
51.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж болно.
51.2.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авах шуурхай арга хэмжээ;
51.2.2.нийтийн эрүүл мэнд, тээвэр, ундны ус, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт зэрэг хүн амын тулгамдсан асуудал;
51.2.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас урьдчилан эрх олгосон бусад асуудал;
-ИНХ-ын ирцийн тухайд:
32.6.Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин сугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.

2025.02.05
УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэрийг Ханхонгор сумын иргэдэд танилцуулав.

2026.01.19
-Говьсүмбэр аймгийн “УсДу” ОНӨААТҮГ-н цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Тус газрын хамгийн тулгамдсан асуудал дулаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудал шаардлагатай байна. Дээрх асуудлуудыг орон нутгийн удирдлагын хамт Улсын онцгой комисс холбогдох яаманд хууль эрх зүйн хувьд уламжлан хамтран ажиллах болно.

-“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар” нь Хүүхэд хамгаалал, Хүүхдийн хөгжил, Гэр бүлийн хөгжил, хамгаалал, Хохирогчийг хамгаалах Түр хамгаалах байр гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тулгамдаж буй асуудал:
Түр хамгаалах байр нь одоогоор нийтийн орон сууцны 1 давхар 3 өрөө байранд үйл ажиллагаагаа явуулж байна. /Энэ нь хүчирхийлэлд өртсөн этгээдийн нууцлалын аюулгүй байдалд эрсдэл учрах, 5-аас олон тооны хүүхэд ирэхэд өрөө тасалгаа хүртээмжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан зэрэг өвөрмөц хэрэгцээ шаардлагатай үйлчлүүлэгчдийг ангилан байрлуулах боломжгүй/
-Баянтал суманд ажиллаж, тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонсож, цэргийн дугаар анги нэгтгэлийн захирагч нар, Мал аж ахуйн эко паркын захирал, удирдлагууд мэдээлэл хийлээ 2026.01.21

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
2026.03.13
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзав
Уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,