Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдаар томилогдож, 2026 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан.

Энэ хугацаанд “Боловсролыг дэмжих жил”-ийг зарлаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд төгрөгт хүргэн, өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдүүлэв. Мөн багш, ажилтнуудын суурь буюу үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, цалингийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталж, хувийн хэвшилтэй хамтран багийн бага сургуулиудыг байгуулах зэрэг боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэв.

ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Улсын Их Хурлын чуулганы нийт 151 удаагийн нэгдсэн хуралдаанд 86.8 хувийн ирцтэй оролцов. Багшийн цалин, боловсролын салбарын санхүүжилт, сургуулийн орчны эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, хамгаалал, гадаад харилцаа, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч буй торгуулийн дарамт, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо, төрийн худалдан авалтын ил тод байдалд анхаарч ажиллав.
Түүнчлэн төрийн өмчит компанийн удирдлагын хариуцлага, төрийн албаны тогтвортой байдал, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн өмчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, холбогдох бодлого, хууль тогтоомжийн уялдаа, хэрэгжилт, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллалаа.

АЖЛЫН ХЭСЭГ
● Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл (2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан);
● Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл (2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан);
● Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл (2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан);
● Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
● Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
● Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд.
Ерөнхий хяналтын сонсголд оролцов
Нийслэлийн 2024–2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголд оролцов. Энэ үеэр нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, үр ашигтай холбоотой асуудлыг хөндөв.Тухайлбал, Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд зориулан жил бүр нийслэлийн төсөвт тусгахаар заасан санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлсэн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын нэгдсэн систем (RFID)-ийн төсөлд 22.3 тэрбум төгрөг зарцуулсан боловч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа асуудлыг хөндөв.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэв
Хуулийн төсөл нь зургаан бүлэг, 20 зүйлтэй бөгөөд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх технологийн зохицуулалт хийх, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.Тус хуулийн төслөөр 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглож, 13-аас 16 нас хүрээгүй хүүхдийн хэрэглээнд насанд нь тохирсон үйлчилгээ, аюулгүй байдлын тусгай хамгаалалт болон урьдчилан сэргийлэх технологийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгалаа.

УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төслүүд санаачлав
● Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 74 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн/
● Асрах үйлчилгээний тухай /УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын 64 гишүүн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн/
● Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн/
● Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүн 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн/
Одоо ажиллаж буй хуулийн төслүүд:
Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна
“Торгохоосоо өмнө сануулдаг байя” гэсэн зарчмын хүрээнд Зөрчлийн тухай хуульд сануулах шийтгэл нэвтрүүлэх хуулийн төслийг боловсруулж байна. Тус хуулийн төслөөр нийгэмд учруулах хор уршиг багатай, анх удаа үйлдсэн, бусдад хохирол учруулаагүй зарим зөрчилд шууд торгууль ногдуулахын оронд сануулж, зөрчлөө арилгах, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх боломж олгохоор зорьж буй.
Ингэснээр хууль сахин биелүүлэх хандлагыг төлөвшүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн торгуулийн дарамтыг бууруулах, зөрчлийн шинж, хор уршигт нийцсэн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж эхлэв
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.10 дахь хэсгийн татварын чөлөөлөлттэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж байна.Хуулийн төслөөр Монгол Улсад үйлдвэрлэсэн мах, сүү, гурил, хүнсний ногоо зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулсан эсэхээс үл хамааран нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр зохицуулах юм.
Ингэснээр худалдаа эрхлэгчдийн өрсөлдөөний тэгш нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, хэрэглэгчдэд дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг татварын нэмэгдэлгүйгээр худалдан авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,