Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авч уулзахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн асуудал бэрхшээл, саналаа уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв.

6.jpg

“Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж байлаа. Мөн Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилж, зарцуулах талаар тодруулсан юм.

viber_image_2026-10-26_13-54-03-468.jpg11.jpgviber_image_2026-10-26_13-54-17-293.jpg

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдийн санал, хүсэлтийг сонсохыг зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцлов.

4.jpg3.jpg

Түүнчлэн Оюутолгой төслөөс ирэх онд авах 3,0 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар “e-Mongolia” платформоор дамжуулан 14 хоногийн хугацаанд иргэд, олон нийтээс санал авсан. Нийт 96 мянга орчим иргэн санал өгсний 55 мянга гаруй буюу 57 хувь нь хуримтлалын сангаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, орон сууцын дэмжлэг авахыг дэмжсэн бол 24 мянган иргэн буюу 26 хувь нь мөнгөө хуримтлалын санд хадгалах санал өгсөн байна. Засгийн газраас иргэдийн саналыг харгалзан үзэж, өнгөрөгч долоо хоногт Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой нэг удаагийн хуулийн төслөө эргүүлэн татаж авсан гэв.

13.jpg

Оюутолгойн ногдол ашиг авах асуудалд нарийвчлан судалж, дахин тооцоолох шаардлагатай зүйлс байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тэмдэглээд ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараах хууль, эрх зүйн зохицуулалт байхгүйг онцлов. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах болсныг хэллээ.

8.jpg7.jpgviber_image_2026-10-26_13-54-10-962.jpg

Түүнчлэн энэ долоо хоногт Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсныг дуулгаад уулзалтын үеэр иргэдийн тавьсан асуудлуудыг шийдэх зохицуулалтыг төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа нийгмийн халамжийн тэтгэмж, дэмжлэгийг оновчтой тогтоох, зарим хөнгөлөлт, тусламжийг багцлах, иргэдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв.

5.jpg

Иргэдийн зүгээс олон асуудлаар нээлттэй ярилцаж, мэдээлэл авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалд ажлын амжилт хүслээ.

9.jpg14.jpg

Тэрбээр “Нээлттэй парламент” танхимд ажилласан 16 дахь гишүүн болсон бөгөөд өнөөдөр 27 иргэнтэй уулзлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,