АНУ, Их Британи улсууд Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нийслэл Абужа хотод, тэр дундаа засгийн газрын байр, мөргөлийн газар, сургууль зэрэг бусад объектуудад чиглэсэн террорист халдлага гарч болзошгүй гэж ням гарагт анхааруулсан байна.

Нигери улс гол төлөв тус улсын зүүн хойд хэсэгт лалын босогчидтой тэмцэж байгаа ч долдугаар сард Исламын улс бүлэглэл Абужа дахь шоронд халдаж, 440 орчим хоригдлыг сулласнаар босогчид тус бүс нутгаас гарч, эмх замбараагүй байдлыг тэлэх гэж байна гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ.

Нигери дэх АНУ-ын Элчин сайдын яам “Нигери, тэр дундаа Абужа хотод террорист халдлага гарах эрсдэл өндөр байна” гэж мэдэгдээд, худалдааны төвүүд, хууль сахиулах байгууллагууд болон олон улсын байгууллагууд эрсдэлтэй газруудын тоонд багтаж байгааг мэдэгдэв.

“АНУ-ын Элчин сайдын яам дараагийн мэдэгдэл хүртэл үйлчилгээнийхээ хүрээг багасгаж байна” гэж Элчин сайдын яам Нигерийн иргэдэд хандсан мэдэгдэлдээ дурджээ.

Харин Их Британийн засгийн газар “Абужа хотод террорист халдлагын аюул нэмэгдэж байгаа” тул Нигери дэх иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

“Халдлага нь эмх замбараагүй байж болох бөгөөд барууны ашиг сонирхол, түүнчлэн жуулчдын очдог газруудад нөлөөлж болзошгүй” гэж мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Их Британи, #Нигери,