Дэлхийн таван удаагийн аварга 31 настай Магнус Карлсен нь АНУ-д болсон 2022 оны “Sinquefield Cup” тэмцээнд 19 настай өрсөлдөгчдөө ялагдсан. Үүний дараа тэрээр Ханс Неманныг булхайцсан гэж буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд Неманныг 100 гаруй онлайн тоглолтод булхайцсан байх магадлалтай гэсэн хариу гарсан байна.

Неманн өмнө нь 12 ба 16 настайдаа онлайн тоглолтод булхайцаж байснаа хүлээн зөвшөөрсөн ч албан ёсны нүүр тулсан тоглолтод булхайцах үйлдэл гаргаж байгаагүй гэж мэдэгдэж байв.

Харин “Chess.com” сайтаас явуулсан шалгалтын явцад Неманн нь хүлээн зөвшөөрснөөсөө хавьгүй олон удаа хууран мэхэлсэн байх магадлалтай гэж дүгнэжээ.

Гэвч түүнийг Карлсентай хийсэн тоглолтод болон өөр бусад нүүр тулсан тоглолтуудад булхайцсан гэх шууд нотлох баримт олоогүй байна.

“Sinquefield Cup” тэмцээн дээр болсон үйл явдлын дараа “Chess.com” сайт Неманны дэлхийн шилдэг тоглогчидтой, мөнгөн шагналын төлөө өрсөлдсөн онлайн тоглолтуудыг шалгаж, энэ талаар 72 хуудас бүхий судалгаа бэлтгэжээ.

Эцэст нь тус сайт Неманныг 2020 онд, тэр дундаа мөнгөн шагналтай болон өндөр үнэлгээтэй “алдартай” тоглогчдын эсрэг булхайцсан байх магадлалтай гэж дүгнэсэн байна.

“Chess.com” тоглолтуудыг шинжлэхдээ Неманны нүүдлийг шатрын компьютеруудын санал болгосон нүүдэл, түүний үр дүнгийн магадлал зэрэг бусад хүчин зүйлстэй харьцуулсан аж.

Тайланд дурдсанаар “Тэрээр эдгээр тоглолтын заримд нь булхайцсан үйлдэл гаргахдаа аль хэдийн 17 нас хүрсэн байсан. Мөн эдгээр тоглолтуудын 25-ыг нь онлайнаар шууд дамжуулсан” гэжээ.

“Chess.com” сайт мөн Неманны ахиц дэвшилд хачирхалтай зүйл байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр хоёр жил хүрэхгүй хугацаанд сонгодог шатрын төрөлд чансаагаа 800-гаас эхний 50 хүртэл ахиулсан бөгөөд тус сайт энэ өсөлтийг “орчин үеийн түүхэн дэх” хамгийн хурдан өсөлт гэж тодорхойлжээ.

Маргаан дэгдэх үед Неманн электрон төхөөрөмж ашиглаагүй гэдгээ нотлохын тулд нүцгэн тоглоход бэлэн байгаагаа мэдэгдээд, Карлсен болон “Chess.com” сайтуудыг түүний карьерыг сүйтгэхийг оролдсон гэж буруутгаж байв.

Шатрын тоглолтод хууран мэхлэлтийн талаар дэлхийд тэргүүлэгч мэргэжилтэн гэгддэг профессор Кеннет Рэган Неманны нүүр тулсан тоглолтуудад статистик дүн шинжилгээ хийсэн боловч булхайцсан гэх нотлох баримт олоогүй байна.

Эх сурвалж: BBC

#Магнус Карлсен, #Ханс Неманн, #шатрын спорт,