Лхагва гарагт Токио хотын Ерөнхий сайдын ажлын албаны ойролцоох гудамжинд нэгэн эр өөрийгөө галдан шатаасан бөгөөд цагдаагийн газрын мэдээлснээр тэрээр Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгын ёслолыг эсэргүүцэж амиа хорлохыг завдсан байна.

Цагдаа нар хэргийн газраас “Абэгийн оршуулгын ёслолыг зохион байгуулахыг би хувьдаа эрс эсэргүүцэж байна” гэсэн бичиг олжээ. Тухайн этгээдийг 70 гарсан настай гэж тодорхойлсон бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Тэрээр өөр дээрээ бензин асгаад гал асаасан гэж цагдаагийн газраас тайлбарлав. Тус хэрэг лхагва гарагийн өглөөний 6:50 цагийн орчимд тус улсын засгийн газрын ихэнх яамд болон парламентын байр байрладаг Токио хотын Касумигасеки дүүрэгт гарсан байна.

Япон улс долдугаар сарын найманд сонгуулийн сурталчилгааны үеэр буудуулж амиа алдсан Абэгийн оршуулгыг төрийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх мягмар гарагт болох ёслолын өмнө цагдаа нар хамгаалалтаа чангатгаж байх үед энэ хэрэг гарчээ.

Шашны гаж урсгалд тооцогдож буй, 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан Эв нэгдлийн сүм болон Либерал ардчилсан намын хууль тогтоогч нарын хоорондын харилцаа холбоо ил болсны дараа Японы иргэдийн дийлэнх нь Абэд зориулж оршуулах ёслол хийхийг эсэргүүцэж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.

Абэгийн амийг хөнөөсөн этгээд Эв нэгдлийн сүм гэр бүлийг нь санхүүгийн хямралд хүргэсэн гэж үздэг бол Абэг сүмийн үйл ажиллагааг дэмждэг гэх шалтгаанаар буруутгаж байжээ.

Эх сурвалж: Kyodo

#Шинзо Абэ,