Энэтхэг улс нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэхийг Баасан гарагт хориглолоо.

Эхний шатанд тийм ч хэрэгтэй биш боловч хог хаягдал болох өндөр магадлалтай 19 хуванцар эд зүйлсийг тодорхойлж, тэдгээрийг үйлдвэрлэх, импортлох, нөөцлөх, түгээх, борлуулахыг хуулиар хоригложээ. Эдгээрт хуванцар аяга, соруулаас эхлээд зайрмагны савх хүртэл багтсан байна. Мөн зарим нэг удаагийн гялгар уутыг хэрэглээнээс хасаж, зузаан уутаар солих шаардлагыг хуульд тусгажээ.

Ус, ундааны сав, чипсний уут зэрэг олон мянган хуванцар бүтээгдэхүүн энэ хоригт хамрагдаагүй боловч холбооны засгийн газар үйлдвэрлэгчдэд тэдгээрийг ашигласны дараа дахин боловсруулах эсвэл устгах үүрэг хариуцлага хүлээлгэхээр болсон байна.

Хуванцрыг ашиглахаас гадна үйлдвэрлэх, импортлохыг улсын хэмжээнд хориглосон нь тодорхой түлхэц болно гэж “Break Free from Plastic” бүлгийн Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Сатярупа Шекхар хэлэв.

Ихэнх хуванцрыг дэлхийн хэмжээнд дахин боловсруулдаггүй бөгөөд сая сая тонн нь дэлхий даяар далайн ус, ундны усыг бохирдуулж, зэрлэг ан амьтдад нөлөөлдөг. Энэтхэгийн төрийн байгууллагын тооцоолсноор 2020 онд тус улс нийт 4.1 сая тонн хуванцар хог хаягдал ялгаруулсан байна.

Харин 2019 онд тус улс 13 сая тонн хуванцрыг дахин боловсруулаагүй хаясан нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт гэж “Our World in Data” мэдээлэв.

Хуулийн хэрэгжилтийг бодитоор хэрэгжүүлэх үүргийг муж улсууд болон хотын захиргааны байгууллагууд хүлээх аж.

Эх сурвалж: AP

#хуванцар, #Энэтхэг улс,