“Netflix” тус платформын бүх цаг үеийн хамгийн алдартай цуврал болох “Squid Game”-ээс сэдэвлэн реалити шоу хийхээр төлөвлөжээ.

“Squid Game: The Challenge” гэх 10 ангитай шоу нь телевизийн түүхэн дэх хамгийн олон оролцогчтой буюу нийт 456 өрсөлдөгчтэй, мөн хамгийн өндөр мөнгөн шагнал буюу 4.56 сая долларын шагналын сантай байх аж.

“Netflix” шоуны оролцогчдыг аль хэдийнээ бүртгэж эхэлсэн байна. “Netflix”-ийн тавьсан шаардлагын дагуу шоуны оролцогчид 21-ээс дээш настай, мөн англи хэлтэй байх ёстойгоос гадна 2023 оны эхээр дөрвөн долоо хоногийн хугацаанд зураг авалтад оролцох боломжтой байх ёстой аж.

Оролцогчид янз бүрийн тоглоом тоглож хоорондоо өрсөлдөх боловч энэ нь кино цуврал дээр гардаг шиг үхэл-амьдралыг шийдэх эрсдэлтэй биш бөгөөд хамгийн азгүй тохиолдолд оролцогч гэртээ гар хоосон буцах гэнэ.

Мөн “Netflix” компани энэ долоо хоногийн эхээр тус алдартай цувралыг үргэлжлүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа билээ.

456 оролцогч асар их хэмжээний мөнгөн шагналын төлөө өөр хоорондоо өрсөлдөж, эцсийн мөчид 456 дугаартай Сон Ги Хун ганцаараа амьд үлддэг “Squid Game” цуврал нь богино хугацаанд “Netflix”-ийн дээд амжилтыг эвдэж чадсан юм.

Даваа гарагт цувралын зохиолч, гүйцэтгэх продюсер Хван Дон Хюк “‘Squid Game’-ийн эхний ангийг гаргахад 12 жил зарцуулсан бол ‘Netflix’-ийн хамгийн алдартай цуврал болгоход 12 өдөр шаардагдсан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#Squid Game,