Сарын тэмдэг (Биений юм) гэж юу вэ?

Сар болгон эмэгтэй хүний бие болзошгүй жирэмслэлтэнд бэлдэж, тодорхой өөрчлөлтүүд гардаг. Хэвийн үед сар болгон өндгөвчнөөс өндгөн эс ялгарч, энэ үед дааврын өөрчлөлтүүдийн тусламжтай умай жирэмслэлтэнд бэлтгэгддэг. Өндгөн эс ялгарах үед жирэмслэхгүй бол умайн дотор хана гуужиж үтрээгээр гадагшилдаг. Үүнийг сарын тэмдэг гэдэг.

Сарын тэмдэг хэвийн үед 3-7 хоног үргэлжилж, 21-35 хоногийн зайтай ирдэг бөгөөд үүнийг мөчлөг хэмээн нэрлэдэг. Мөчлөг нь эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг. Сарын тэмдэг эхний 2-3 хоногт хамгийн ихээр үзэгдэж, улаан өнгийн цус гарах ба сүүлийн хоногуудад ягаан, бор өнгөтэй байх нь хэвийн. Сарын тэмдэг ирэх үед 30-72 мл цус гардаг ч зарим эмэгтэйчүүдэд үүнээс ихээр үзэгдэх тохиолдол байдаг. Ихэвчлэн 12 настайгаас сарын тэмдэг үзэгдэж эхэлдэг.

Сарын тэмдэг өөрчлөгдөх ямар шалтгаанууд байдаг вэ?

Сарын тэмдгийн мөчлөг ойртох эсвэл холдох, өвдөлттэй ирэх, хэвийн үеийнхээс их эсвэл бага хэмжээтэй цус гарах, огт ирэхгүй болох зэргээр өөрчлөгдөж болдог.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх: Өвдөлт нь хэвлийн доод хэсгээр, ууц нуруу, гуя хэсгээр байж болно.

Анхдагч шалтгаантай: Умайн булчин агшиж, эргэн тойрны булчингийн эдийн цусан хангамж муудснаар сарын тэмдэг ирэх үед өвдөлт үүсдэг.

Хоёрдогч шалтгаантай: Энэ нь бусад эмгэгийн үед үүсдэг

  • Эндометриоз
  • Аденомиоз
  • Аарцгийн эрхтэнүүдийн үрэвсэлт өвчин
  • Умайн хүзүүний хатангиршил
  • Умайн зангилаат өөрчлөлтүүд

Сарын тэмдэг хэвийн үеийнхээс их хэмжээтэй эсвэл удаан хугацаагаар ирэх нь бий. Тухайлбал,

Умайн шалтгаантай: 

  • Хавдрын бус томрол, ургалтууд: зангилаа эсвэл ургацаг
  • Умай, умайн хүзүүний хавдрууд
  • Зарим төрлийн жирэмслэлтээс хамгаалах аргууд (ерөндөг зэрэг)
  • Зулбах эсвэл умайн гадуурх жирэмслэлт

Бусад эмгэгийн үед:

  • Виллебрандын өвчин, ялтсын эмгэг зэрэг цусны эмгэгүүд
  • Элэг, бөөр, бамбай булчирхайн өвчнүүд, аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин, хавдрууд

Мөн аспирин зэрэг зарим эмийн нөлөөгөөр сарын тэмдэг их хэмжээгээр ирж болно. 

Сарын тэмдэг хэвийнээс бага хэмжээтэй эсвэл богино хугацаагаар ирэх:

· Өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS)

· Кушингийн хам шинж

· Гипофиз булчирхайн хоргүй хавдар (Пролактинома)

· Бөөрний дээд булчирхайн төрөлхийн томрол

· Аарцгийн хөндийн эрхтэнүүдийн үрэвсэлт өвчнүүд

· Ашерманы хам шинж

· Тархмал хордлогот бахуу (Гипертироидизм)

· Чихрийн шижингийн 1 дүгээр хэв шинж

· Өндгөвч, бөөрний дээд булчирхайн хавдрууд

· Жирэмслэлтээс хамгаалах дааврын аргууд

· Зарим эмийг удаан хугацаагаар хэрэглэх – солиорлын эсрэг, таталтын эсрэг зэрэг

· Хүчтэй дасгал хөдөлгөөний үед

Сарын тэмдэг огт ирэхгүй байх: 15 наснаас хойш анхны сарын тэмдэг ирээгүй бол анхдагч биений юмгүйдэл, хэвийн ирж байсан мөртлөө хэдэн сар ирэхгүй байвал хоёрдогч биений юмгүйдэл гэнэ.

Анхдагч биений юмгүйдлийн шалтгаан: 

  • Хромосомын эсвэл генетикийн өөрчлөлт
  • Гипоталамус эсвэл өнчин тархинаас үүдэлтэй дааврын өөрчлөлтүүд
  • Нөхөн үржихүйн эрхтнүүдийн бүтцийн өөрчлөлт

Хоёрдогч биений юмгүйдлийн шалтгаан:

  • Жирэмслэлт (энэ нь хамгийн түгээмэл шалтгаан)
  • Эхийн сүүгээр хооллох
  • Цэвэршилт
  • Жирэмслэлтээс хамгаалах зарим аргууд (зарим төрлийн эм, ерөндөг)
  • Хавдрын үед хими болон туяа эмчилгээ хийлгэх
  • Умайд мэс засал хийлгэх
  • Стресс
  • Шим тэжээлийн дутагдал
  • Хэт таргалалт эсвэл жингийн алдагдалтай байх
  • Бусад архаг өвчнүүд

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

· Жирэмсэн биш үед сарын тэмдэг 90 хоногоос удаан хугацаанд ирэхгүй байх

· 7 хоногоос удаан хугацаагаар үргэлжлэх

· Ердийн үеийнхээс их хэмжээний цус гарах

· Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

· Сарын тэмдэг хооронд цус алдах

· Маш их өвдөлттэй ирэх

· Халуурах

Ямар эмчилгээ хийх вэ?

Сарын тэмдгийн өөрчлөлтүүдийн үед ихэвчлэн үүсгэж буй шалтгааныг арилгахад хэвийн болдог ч, зарим тохиолдолд эмчлэх боломжгүй байдаг. 

#жирэмслэлт, #зөвлөгөө, #Сарын тэмдэг,

Аденомиоз 139.5.218.63
2024-07-05
Аденомиоз Эндометриоз 2 эгч дүүс өвчин. Хэрэв та Аденомиозтой бол Аденомиозын төгс эмчилгээ FB хаягнаас мэдээлэл аваарай! #Аденомиоз_өвчин
Хариулах
Rreerr 139.5.218.190
2024-06-09
Biynii ym irehgvi sar bolsiin tgsn ene sariih irchih ym ene yniih ve oilgihku ym
Хариулах
Отгонжаргал 202.9.40.240
2024-05-04
biynii ym irked ovdod bhii yrosoo irkuu bn ygad vee
Хариулах
Арррр 202.126.88.194
2023-11-12
Сарын тэмдэг хэвийн ирж байснаа энэ сарых ирэхгүй юм. Юу юунаас шалтгаалах вэ?
Хариулах
Private 202.179.18.46
2024-06-09
Harin bi bas oldoggue yasniig n medsenu
Хариулах