УИХ-ын гишүүн П.Батчимэг, Г.Лувсанжамц нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан мэдээлэл өглөө. 

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл нь 2025 оны 7 дугаар сарын 3-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн бөгөөд замын хөдөлгөөнд цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, суррон зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой юм.

Төслийн гол агуулга:

- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, суррон зэрэг хэрэгслийн ангилал, тодорхойлолтыг хуульд нарийвчлан тусгах.
- Эдгээр хэрэгслээр хөдөлгөөнд оролцох насны болон техникийн шаардлагыг тодорхой болгох.
- Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг сайжруулах.
- Холбогдох зөрчилд хариуцлага тооцох зохицуулалтыг шинэчлэх

#live, #УИХ-ын гишүүн П.Батчимэг, #Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,