Пүрэв гарагт Оросын хүчин Украины хотуудад агаарын цохилт өгөхдөө хэт авиан “Кинжал” пуужин ашиглаж, зургаан энгийн иргэний аминд хүрсэн болохыг Киев мэдэгджээ.
Оросоор “чинжаал” гэсэн утгатай “Кинжал” пуужин нь цөмийн болон ердийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай, агаараас харвадаг баллистик пуужин юм.
Энэ нь 480 кг жинтэй, 1,500-2,000 км зайд тусах боломжтой. Мөн “Mach 10” буюу цагт 12,350 километр хүртэл хурдлах чадвартай байна.
“Кинжал” бол Ерөнхийлөгч Владимир Путиний 2018 оны гуравдугаар сард танилцуулсан “дараагийн үеийн” зургаан зэвсгийн нэг юм.
Путин 2021 оны арванхоёрдугаар сард буюу Украиныг эзлэн түрэмгийлэхээс хоёр сарын өмнө "Орос улс хэт авиан пуужингаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд бусад улс орнууд Оросыг гүйцэх үед эдгээр зэвсгийг эсэргүүцэх технологи боловсруулсан байх магадлалтай" гэж мэдэгдэж байв.
Цэргийн шинжээчид Оросыг 2021 онд анх удаа Сири рүү “Кинжал” пуужингаар зэвсэглэсэн сөнөөгч онгоц илгээсэн гэж үздэг.
Украины дайны тухайд, Оросын Батлан хамгаалах яам 2022 оны гуравдугаар сарын 19-нд Украины баруун өмнөд хэсэгт байрлах зэвсгийн агуулах руу “Кинжал” пуужин харвасан гэж мэдэгдсэн нь энэ зэвсгийг байлдаанд ашигласан анхны тохиолдол юм. Түүнээс хойш Украинд хэд хэдэн удаа “Кинжал” пуужин харвасан байна.
Эх сурвалж: Reuters

#Кинжал, #ОРос, #Украины дайн, #хэт авиан пуужин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557