Энэтхэгийн дээд шүүх Ковид-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр болгож 50,000 рупи буюу 674 долларыг өргөдөл гаргаснаас хойш нэг сарын дотор олгох Засгийн газрын шийдвэрийг батлав. Дээд шүүх захирамж гаргахдаа гамшгаас хамгаалах хуулийг даган мөрдлөг болгожээ.

2005 онд Энэтхэгийн засгийн газар гамшгийн хор хөнөөлийг бууруулах стратегийг бэлтгэх, чадавхийг бэхжүүлэх, амь үрэгдсэн, гэмтсэн хүмүүст нөхөн олговор олгох, эд хөрөнгийн хохирлыг барагдуулах зэрэг гамшгийн хор уршгийг үр дүнтэй зохицуулах зорилгоор Энэтхэгийн Гамшгаас хамгаалах үндэсний хуулийг баталсан. Хуулинд золгүй байдлаар амиа алдсан хүмүүсийн ар гэрт 40,000 рупийн тусламж үзүүлэх ёстой гэж заасан байна.

Холбооны засгийн газраас мэдээлж байгаагаар нөхөн олговрыг удирдамжийн дагуу Ковид-19-ийн шалтгаантай нас баралт гэдэг нь батлагдсан тохиолдолд нас барсан хүмүүсийн ойрын төрөл төрөгсдөд олгох бөгөөд нөхөн төлбөрийг мужийн сангаас гаргана гэв.

Энэтхэг улс өнөөг хүртэл 447,000 гаруй Ковид-19-ийн шалтгаантай нас баралтыг албан ёсоор бүртгэжээ. Гэсэн хэдий ч энэ тоо 10 дахин их байх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Шинжээчид нас баралтын түвшинг өмнөх жилүүдтэй харьцуулснаар ийм тооцоонд хүрсэн гэв.

Мөн тахал өвчин дуусаагүй байгаа тул нөхөн төлбөрт хэчнээн хөрөнгө зарцуулах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

#БНЭУ, #Коронавирус,