Польш улс албан ёсны баримт бичигтээ Оросын Калининград хотын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан нь "дайсагнасан үйлдэл" гэж Кремль лхагва гарагт мэдэгдэв.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрах үед Литва тусгаар тогтнож, Калининград Москвагаас тасарсан юм.

Балтын эрэгт Литва, Польш хоёрын хооронд оршдог Калининградын эксклавыг Дэлхийн II дайны дараа Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэж, улстөрч Михаил Калинины нэрэмжит болгох хүртэл Кенигсберг гэдэг нэртэй байжээ.

Калинин нь 1940 онд Зөвлөлтийн цэргүүд Польшийн олон мянган офицерыг цаазалсан “Катыний хядлага”-тай холбоотой байсан нь Польшийн хувьд сөрөг утга илэрхийлдэг байна.

Иймд хотыг 15 ба 16-р зуунд Польшийн Вант Улс тус бүс нутгийг захирч байх үед нэрлэж байснаар Кролевец гэж нэрлэх нь зүйтэй гэж Варшав үзжээ.

Мягмар гарагт Польшийн газарзүйн стандартчиллын хороо "Энэ хотын одоогийн орос нэр нь тухайн хот эсвэл бүс нутагтай холбоогүй юм" гэж мэдэгдэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ шийдвэрийг шүүмжлээд, “Түүхийн туршид Польш улс Оросуудыг үзэн ядах галзууралд үе үе автаж ирснийг бид мэднэ” гэж мэдэгджээ.

Олон жилийн туршид Польш, Орос улсын хоорондын харилцаа маш хурцадмал байсаар ирсэн.

Дайны төгсгөлд орос цэргүүд нацистуудыг хөөн гаргаж, Польшийг чөлөөлсөн гэж Москва мэдэгддэг бол ихэнх польшууд Зөвлөлт Холбоот Улс нацистуудын эзлэн түрэмгийллийг өөр дарангуйллаар сольсон гэж үздэг.

Оросын түрэмгийлэл эхэлсний дараа НАТО-ийн гишүүн Польш улс Украиныг хүчтэй дэмжиж, тус улс даяар амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалын хөшөөг нураах ажлыг эрчимжүүлж байв.

Эх сурвалж: Reuters

#Калининград, #ОРос, #Польш,