Монгол эрчүүдийн дундаж наслалт 65 бөгөөд нийт нас баралтын 61.1 хувийг эзэлдэг. Тэгвэл эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгааныг дараах байдлаар тодорхойлжээ.
-Зүрх судасны тогтолцооны өвчин,
-Хавдар,
-Осол гэмтэл буюу гаднын нөлөө.
Өөрөөр хэлбэл, амьдралын буруу хэмнэл, хорт зуршил, анхаарал хайхрамжгүй байдал зэрэг нь эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах эрсдэлт хүчин зүйлс болсоор байна. Эрэгтэйчүүдийн хувьд эдгээр асуудлуудад зохих ёсны анхаарал хандуулдаггүйн улмаас дээрх үр дагавар бий болох үндсэн шалтгаан болж буй.
Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад өөрт анхаарал халамж тавихаас гадна мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, эмнэлгийн байгууллагад тогтмол хандаж үзлэг шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатай.
Эрчүүдийн эрүүл мэндэд нийтлэг учрах эрсдэлүүд, тэдгээрийн үр дагавар:
Зүрх судасны тогтолцооны өвчин - Цусан дахь өөх тос буюу холестрол нь хэвийн хэмжээнээс ихэдсэн тохиолдолд зүрх болон тархины судсанд холестролын ялтас бий болоход нөлөөлдөг. Ингэснээр яваандаа судасны бөглөрөл үүсч, зүрх болон тархины судасны цусан хангамж боогдох аюул учирдаг. Зүрх судасны тогтолцооны өвчин гэдэгт зүрхний ишеми өвчин (зүрхэнд ирэх хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэх эмгэг), тархинд цус харвалт, цусны даралт ихсэх өвчин ба бусад өвчин багтана. Сүүлийн 10 жилийн дунджаар зүрхний шигдээс өвчнөөр жилд 2.5 мянган хүн нас барсны 60 хувь нь эрэгтэй байгаа юм.
Хавдар - Хорт зуршил, амьдралын буруу хэмнэл, удамшил, аливаа эмгэгийн хүндрэл зэргээс үүдэн хавдар үүсэх эрсдэл бий болно. Эрэгтэйчүүдийн хувьд элэг, ходоод, уушги, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл тэргүүлж байна. Хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг өөрчилж болох болон өөрчилж болохгүй гэж ангилж үздэг. Өөрчилж болохгүйд: хүйс, нас, удамшил. Өөрчилж болох хүчин зүйлсэд амьдралын хэв маяг буюу хорт зуршил, хоол хүнсний буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, туяаны нөлөөлөл, химийн болон физикийн хүчин зүйлс. Уушги, улаан хоолойн хавдар нь гол төлөв архаг тамхины хэрэглээнээс, элэг, нойр булчирхай, ходоодны хавдар нь хоол хүнсний буруу хэрэглээ, архи, согтууруулах ундааны хэрэглээ зэргээс үүдэж өвчлөл бий болоход нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна.
Гэмтэл осол, гаднын нөлөөт нас баралт - Гэнэтийн гэмтэл осол гаднын нөлөөт нас баралт гэдэгт зам тээврийн осол, спирт, химийн болон хорт бодист хордох, амиа хорлох, байгалийн хүчинд өртөх, ямар нэг зүйлээс унах зэрэг багтана. Сүүлийн 10 жилийн дунджаар жилд 2.8 мянган гэмтэл хордлого, гаднын шалтгаант нас баралтын тохиолдол бүртгэгдэж, үүний 80 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4.2 дахин их байгаа юм. Анхаарал болгоомжгүй байдал, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх зүйл, эмийн хэрэглээ, ажиллагааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээс үүдэн осол гэмтэлд өртөх эрсдэл өндөрсдөг.
Сэтгэл санааны дарамт болон гутралд орох - Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйн асуудал үүссэн тохиолдолд тусламж авах санаачилга төдийлөн гаргаад байдаггүй. Сэтгэл гутралаас болж тархины хэм болон стресс дааврын тэнцвэр алдагдаж, нойрны хэмнэл, хоолны дуршил, энергийн чадавх зэрэг нь саатдаг. Энэ нь зан үйлд сөрөг үр дагавар авчирдаг байна. Улмаар асуудал хүндэрснээр хүчирхийлэл үйлдэх, амиа хорлох зэрэг ноцтой үр дагаварт хүргэх магадлалтай. Хүн бүр их болон бага хэмжээгээр аль нэг насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл байх бөгөөд үүнийг үл тоох нь цаашдын амьдралд авчрах сөрөг нөлөөг улам бүр их болгох эрсдэлтэй байдаг. Өөрт тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлыг таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх, мэргэжлийн тусламж авах, ойр дотнын хүмүүсээсээ дэмжлэг хүсэх, өөртэйгөө ажиллах шаардлагатай юм.
Чихрийн шижин - Чихрийн шижин өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг харьцангуй бага байдаг. Цусан дахь илүүдэл сахар нь удаан үйлчилгээтэй хор маягаар бүх биеийн цусны хана болон мэдрэлийн судлуудад нөлөөлдөг. Уг өвчин нь хүндэрснээс зүрхний эмгэг, шигдээс, бөөрний эмгэг, нүдний асуудал, амны хөндийн өвчлөл, мэдрэлийн гэмтэл болон үе мөчний цусан хангамж боогдон үе мөч тайрах зэрэг эрсдлүүдийг дагуулна.
Бэлгийн замын халдварт өвчин - БЗХӨ-ний насны бүлгийн хувьд 12.5% нь 15-19 нас, 26.7% нь 20-24 нас, 23.3% нь 25-29 нас, 15.3% нь 30-34 нас, 9.2% нь 35-39 нас бусад насныхан 13 хувийг тус тус эзэлж байна. Зонхилох өвчний төрлөөр харвал тэмбүү, заг хүйтэн, трихоманиаз, ХДХВ/ДОХ зэрэг багтана. Эрэгтэйчүүдийн хувьд оношлогдож, эмчлүүлэх байдал харьцангуй бага ажиглагддаг. Улмаар өвчин даамжирч үргүйдэлд хүргэх болон бусад эмгэг үүсэх шалтгааны үндэс болж байна.
Эдгээр эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд энгийн зуршлуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлэх шаардлагатай. Үүнд:
-Зөв хооллолт
-Зөв нойрны хэмнэл
-Дасгал хөдөлгөөн
-Хорт зуршлаас татгалзах
-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, замын хөдөлгөөнд аливаа нэг хэлбэрээр оролцохоос татгалзах
-Ажил эрхлэх явцад анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлыг хангах
-Эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших
-Сэтгэл зүйн асуудал тулгарахад тусламж авахад нээлттэй байх
-Мэдээллээс бүү хоцор.
Сэтгэл зүйч Я.Батхүү