Барууны “Boeing” болон “Airbus”-ын онгоцнуудтай өрсөлдөх Хятадад үйлдвэрлэсэн зорчигч тээврийн “C919” онгоц ням гарагт Сингапурын агаарын шоуны үеэр Хятадын нутаг дэвсгэрээс гадуурх анхны нислэгээ үйлджээ.
Хятадын төрийн өмчит Арилжааны нисэх онгоцны корпорац (Comac)-ын нэг эгнээтэй тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц нь 200 хүрэхгүй зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн анхны томоохон зорчигч тээврийн онгоц.
Мөн “C919” нь гадны хараат байдлыг бууруулах зорилготой Бээжингийн өргөн хүрээтэй стратегийн чухал бэлэг тэмдэг юм.
Уг онгоц өнгөрсөн тавдугаар сард анхны арилжааны нислэгээ үйлдсэн ч өнөөг хүртэл зөвхөн эх газрын Хятадад “China Eastern Airlines”-ын дор зорчигч тээврийн зорилгоор ашиглагдаж иржээ.
Сингапурын агаарын шоуны зохион байгуулагчдын нэг, тус улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Синди Когийн хэлснээр “C919” нь Хятадаас анх удаа тус үзэсгэлэнд оролцож буй онгоц аж.
Хятад улс томоохон онгоц үйлдвэрлэгчид болох “Boeing” болон “Airbus”-тай өрсөлдөх хүсэл эрмэлзлээ хэзээ ч нууж байгаагүй.
Өнгөрсөн сард АНУ-д “Boeing”-ийн “737 Max 9” онгоцны их биеийн хэсэг нислэгийн үеэр салж унасантай холбоотой шуугиан намжаагүй байхад Хятад улс “C919” онгоцоо үзэсгэлэнгийн үеэр танилцуулснаар дэлхийн өнцөг булан бүрээс ирэх компанийн удирдлагууд болон төрийн өндөр албан тушаалтнуудын анхаарлыг татах төлөвтэй байна.
Гэсэн ч Бээжин, Вашингтоны хоорондох хурцадмал байдлын улмаас “Comac”-ын хувьд барууны зах зээлд нэвтрэх нь хүндхэн сорилт болно гэж ажиглагчид үзэж байна. Мөн Америк, Европын нисэхийн зохицуулагчдаас гэрчилгээ аваагүй байгаа нь том сул тал болж магадгүй гэв.
Таваас зургаан цагийн нислэг үйлдэх хүчин чадалтай тус онгоц нь бүс нутгийн аялалд илүү тохиромжтой бөгөөд Хятадад улс төрийн хувьд илүү ээлтэй Зүүн өмнөд Ази, Африк, Төв Азийн орнуудын сонирхлыг татах боломжтой гэж нисэхийн салбарын “Endau Analytics” пүүсийг үүсгэн байгуулагч Шукор Юсоф хэлэв.
Эх сурвалж: CNN

#ХЯтад, #C919, #зорчигч тээврийн онгоц, #Сингапурын агаарын шоу,