Өнөөдөр өглөө Хятадын Сужоу хотын хурдны зам дээр халтиргаа гулгаанаас болж 100 гаруй машин мөргөлдөж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Гурван хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бол зургаан хүн хөнгөн гэмтсэн гэж Сужоу аж үйлдвэрийн паркийн замын цагдаагийн газар WeChat”-аар мэдэгдсэн байна.

Замын хөдөлгөөнийг сэргээсэн бөгөөд цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сүүлийн хэдэн долоо хоногт Хятадын ихэнх хэсэгт огцом хүйтэрч, цасан шуурга, мөсөн бороо орж, энэ нь Цагаан сарын баярын дараах их нүүдлийн үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлсөн.

Ойрын өдрүүдэд төв болон өмнөд хэсгийн хэд хэдэн бүс нутагт хүйтний эрч дахин чангарах төлөвтэй байгааг Хятадын цаг уурын газар анхааруулжээ.

Төв засгийн газар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Бээжин, Хэбэй, Шаньси, Анхуй, Хубэй зэрэг муж, хотуудад тээврийн хэрэгслийн урсгалыг тогтвортой байлгах, хангамж, цахилгаан эрчим хүчний тасалдлаас сэргийлэхийн тулд хэд хэдэн яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. 

Эх сурвалж: Reuters

#хурдны зам, #ХЯтад,

Зочин 103.57.92.201
2024-02-25
Хүн амаа цөөлөхийг хүсэж байгаа
Хариулах