2024 оны Оскарын наадмаас шилдэг кино”-г оролцуулаад долоон төрөлд шагнал хүртсэн Oppenheimer дэлгэцнээ гарснаас найман сарын дараа Японд нээлтээ хийжээ.

 Уг кинонд цөмийн бөмбөг зохион бүтээх ажлыг удирдаж байсан АНУ-ын физикч Ж.Роберт Оппенхаймерын түүхийг өгүүлдэг бөгөөд долдугаар сард нээлт нь болох үед цөмийн дайралтад өртсөн цорын ганц улс болох Японд цөмийн бөмбөгийн эцэг”-ийн тухай киног гаргах нь маргаан дагуулж болзошгүй гэсэн цуу яриа гарч байв.

1945 онд Дэлхийн II дайн дуусахаас хэдхэн хоногийн өмнө АНУ Хирошима болон Нагасакид атомын бөмбөг хаяснаар 200 мянга орчим хүн амиа алдсан гэдэг. 

Өнөөдөр Хирошима хот 1.2 сая хүн амтай цэцэглэн хөгжиж буй томоохон хот боловч бөмбөгөр оройтой байшингийн балгас, музей болон бусад дурсгалт газрууд нь цөмийн бөмбөгийн аймшигт хор хөнөөлийг санагдуулсан хэвээр байна.

Өнгөрсөн жил хүмүүс Barbenheimer”-ы талаар ам уралдан шуугьж байсан бол Японд тэсрэх бөмбөгний хор хөнөөлийг харуулаагүй гэсэн шүүмжлэл давамгайлж байна. 

Тухайлбал, Хирошима хотын захирагч асан, бөмбөгдөлтөөс амьд үлдсэн 96 настай Такаши Хираока энэ сарын эхээр хотод болсон тусгай үзвэрийн дараа Атомын зэвсгийн аймшигт байдлыг илүү их дүрсэлж, зураглаж болох байсан гэж хэлжээ.

Мөн Нагасаки хотод киноны тусгай үзвэрийг үзсэн 80 настай Масао Томонага уг киног үзээд сэтгэл нь маш их хөдөлсөн болохыг хэлсэн байна.

Хоёр дахь бөмбөгдөлтийн үед хоёр настай байсан Томонага Кинонд бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дүрс гараагүй нь сул тал гэж би бодож байна. Гэхдээ үнэн хэрэгтээ олон үзэгдэл дээр Оппенхаймерын хэлсэн үгнүүд атомын бөмбөгдөлт бодит байдал дээр түүнийг хэр их цочирдуулсныг харуулсан. Энэ нь надад хангалттай байсангэж хэлжээ.

100 сая ам.долларын өртгөөр бүтэж, дэлхий даяар 1 тэрбум орчим ам.долларын орлого олсон уг киноны Япон дахь сурталчилгаа жижиг зурагт хуудсаар хязгаарлагдаж, даруухан өрнөж байгааг хэвлэлүүд онцолсон байна. 

Эх сурвалж: France24

#Япон, #Oppenheimer,