Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд нэг шөнийн дотор Украины 75 дроныг устгасан бөгөөд үүний найм нь “Роснефть” компанийн боловсруулах үйлдвэр байрладаг Хар тэнгисийн Туапсе хотын ойролцоо устгагдсан болохыг Оросын батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдэв.
Оросын баруун өмнөд хэсэгт орших Ростов мужид 47, Хар болон Азовын тэнгисийн орчимд 17, Туапсе хот байрладаг Краснодар мужид найм, Белгород, Воронеж, Смоленск мужид тус тус нэг дрон устгасан байна.
Оросын албаныхан Украины халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээг бараг зарладаггүй бөгөөд Батлан хамгаалах яамны мэдэгдэлд ч ямар нэгэн хохирлын талаар дурдаагүй байна.
Краснодар мужийн Туапсе хотын хувьд дэд бүтэц, орон сууцны барилгууд эвдэрч сүйдээгүй болохыг дүүргийн дарга Сергей Бойко “Telegram”-аар мэдэгджээ.
Харин “Telegram” дахь “SHOT” болон “Mash” мэдээллийн сувгууд даваа гарагийн үүрээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна.
2022 онд түрэмгийлэл эхэлснээс хойш Туапсе дахь газрын тос боловсруулах үйлдвэр хэд хэдэн удаа Украины агаарын довтолгооны бай болж байжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557