Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “тааламжгүй” байгууллагын жагсаалтад төрийн бус байгууллагуудаас гадна гадаадын төрийн дэмжлэгтэй байгууллагуудыг хамруулахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа.

Оросын эрх баригчид 2015 онд гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагуудтай тэмцэх зорилгоор “тааламжгүйбайгууллагын жагсаалтыг гаргаснаас хойш жагсаалтад хараат бус мэдээллийн хэрэгсэл, хүний ​​эрхийн бүлгүүд, байгаль орчны байгууллага, боловсролын байгууллагуудыг хамруулж, хуулийг өргөжүүлсээр ирсэн.

Хуулийн дагуу “тааламжгүй” байгууллагын гишүүд дөрөв хүртэлх жилийн хорих ялаар, харин удирдлагууд нь зургаа хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгддэг. Жагсаалтад орсон тохиолдолд эдгээр байгууллагууд Оросын нутаг дэвсгэр дэх бүх үйл ажиллагаагаа зогсоох ёстойгоос гадна хувь хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний контентыг нийтлэх, хуваалцах нь хууль бус үйлдэлд тооцогддог.

Өмнө нь тус жагсаалтад зөвхөн төрийн бус байгууллагуудыг хамааруулах боломжтой байсан бол энэ зуны эхээр Оросын хууль тогтоогчид төрийн дэмжлэгтэй байгууллагуудыг “тааламжгүйангилалд хамааруулахад саад болж байсан хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Төрийн Думын дарга Вячеслав Володин зургадугаар сард “АНУ, Их Британи болон Европын бусад орнуудын засгийн газрын агентлагуудын байгуулсан байгууллагууд Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдэж байв.

Уг хуулийн шинэчилсэн өөрчлөлтийг “BBC”, “Deutsche Welle”, “Free Europe/Radio Liberty” зэрэг төрийн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг ашиглаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Одоогоор Оросын “тааламжгүйбайгууллагын жагсаалтад 200 орчим байгууллага багтаж байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #тааламжгүй байгууллагын жагсаалт, #гадаадын төрийн дэмжлэгтэй байгууллагууд, #хэвлэл мэдээллийн хэрэгсэл,