Японы эрх баригч нам өнөөдөр шинэ удирдагчаа сонгох гэж байна.

Намын даргын албан тушаалын төлөө есөн хүн нэрээ дэвшүүлсэн ч гурван нэр дэвшигчийн хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Мөн аль ч нэр дэвшигч хангалттай дэмжлэг авч чадахгүй гэж таамаглаж байгаа тул хоёр дахь шатны санал хураалт явагдах магадлал өндөр байна.

Санал хураалтад Либерал ардчилсан нам (LDP)-ын хууль тогтоогчид болон татвар төлдөг намын 1.1 сая гишүүн оролцоно. Энэ нь тус улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1% хүрэхгүй хувь юм.

1955 онд байгуулагдсан цагаасаа хойш Япон улсыг бараг тасралтгүй удирдаж ирсэн тус нам одоогийн эвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа тул ялагч нь дэлхийн дөрөв дэх том эдийн засгийг удирдах болно.

Намын удирдлагын төлөөх уралдаан консерватив үзэлтэй, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санае Такайчи; Ерөнхий сайд асан Жунитиро Коизүмигийн хүү Байгаль орчны сайд Шинжиро Коизүми; мөн Батлан ​​хамгаалахын сайд асан Шигеру Ишиба нарын хооронд голчлон өрнөж байна.

“LDP” нь Японы парламентын доод танхим (Diet)-д олонх учраас намын санал хураалтаар сонгогдсон нэр дэвшигч аравдугаар сард болон “Diet”-ийн хурлаар ногоон гэрлээр батлагдана.

Бүх нийтийн сонгууль ирэх жил болох ёстой ч ялалт байгуулсан нэр дэвшигч түүнээс өмнө ээлжит бус сонгууль зарлах боломжтой бөгөөд арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч товлож магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан байна.

Японы одоогийн Ерөнхий сайд Фумио Кишида улс төрийн дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа огцрохоор шийдсэн гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Бүх нийтийн сонгууль хэзээ болохоос үл хамааран намын шинэ дарга сонгуулийн өмнө намынхаа нэр хүндийг сэргээх хүнд үүргийг хүлээх болно.

Учир нь эрх баригч нам сүүлийн саруудад Японд сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн дуулианы нэгд орооцолдоод байгаа.

Тухайлбал, “LDP”-ийн хамгийн нөлөө бүхий хоёр фракц орлого, зарлагаа үнэн зөв тайлагнаагүй, зарим тохиолдолд улс төрийн санхүүжилтийг авлига, хээл хахуулийн зориулалтаар хууль тогтоогчдод өгсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Мөн хэд хэдэн өндөр албан тушаалтан сонгуулийн хууль зөрчсөн, нийгмийн цөөнхийн доромжилсон үг хэллэг хэрэглэснийхээ төлөө дуулиан шуугианд холбогдсон нь намын нэр хүндийг унагахад нөлөөлсөн. 

Кишида өнгөрсөн жил засгийн газрын хэд хэдэн сайдыг сольж, өөрийн намын бүлгийг татан буулгаж, хохирлыг арилгахыг хичээсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм.

Эх сурвалж: CNN

#Япон, #Либерал ардчилсан нам, #намын дарга,