АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нартай утсаар ярьснаа хэлээд, хоёр удирдагч хоёул энх тайвныг тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг мэдэгдэв.
Оросын удирдагчтай нэг цаг гаруй ярилцсаныхаа дараа Трамп Путинийг дайныг бүрмөсөн дуусгахыг хүсэж байгааг хэлээд, ойрын ирээдүйд гал зогсоох тухай ярилцсан болохыг мэдэгдсэн байна.
“Бид энх тайвныг тогтоох замдаа явж байна гэж би бодож байна. Ерөнхийлөгч Путин энх тайвныг хүсэж байна, Ерөнхийлөгч Зеленьский энх тайвныг хүсэж байна, би энх тайвныг хүсэж байна” гэж тэрээр Зууван танхимд сэтгүүлчдэд хэлэв.
Трамп мөн Путинтэй удахгүй Саудын Арабд уулзаж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр дайныг зогсоох хэлэлцээрийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Вальц, Ойрх Дорнодын асуудал хариуцсан төлөөлөгч Стив Виткофф нар удирдах гэнэ.
Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа Зеленьскийтэй ярилцсан бөгөөд Зеленьскийн ажлын албаны дуудлага нэг цаг орчим үргэлжилсэн болохыг мэдэгджээ.
“Би @POTUS-тай утга учиртай яриа өрнүүллээ. Бид... энх тайванд хүрэх боломжуудын талаар, хамтран ажиллахад бэлэн байгаагаа ярилцаж ... мөн Украины дрон болон бусад дэвшилтэт үйлдвэр зэрэг технологийн чадавхын талаар ярилцлаа” гэж Зеленьский “X” дээр бичсэн байна.
Орос Украины нутаг дэвсгэрийн тавны нэг орчмыг эзлээд байгаа ба Киевийг газар нутгаа өгч, төвийг сахисан байр суурьтай байхыг шаардаж байгаа бол Украин Оросыг эзэлсэн нутгаасаа гарахыг шаардаж, Москвагийн дайралтаас сэргийлэхийн тулд НАТО-д элсэх эсвэл түүнтэй адилтгах аюулгүй байдлын баталгааг шаардаж байгаа.
Гэсэн ч лхагва гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет Киевийг газар нутгаа эргүүлэн авах зорилт болон НАТО-ийн гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй гэж мэдэгдсэн нь Вашингтоны мөргөлдөөнд хандах хандлага эрс өөрчлөгдсөнийг харуулж байна.
“Бид тантай адил тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн Украиныг хүсэж байна. Гэхдээ 2014 оноос өмнөх хилийн зурвасыг хүсэх нь бодит бус зорилт гэдгийг ухаарч эхлэх ёстой. Энэхүү хуурмаг зорилгын араас хөөцөлдөх нь дайныг уртасгаж, илүү их зовлон зүдгүүр авчрах болно” гэж тэрээр Брюссель дэх НАТО-ийн төв байранд болсон уулзалтын үеэр хэлжээ.
Энэ үеэр, Их Британи, Франц, Герман зэрэг Европын гүрнүүд Украины хувь заяаны талаар аливаа хэлэлцээрт оролцох ёстой гэдгээ мэдэгдээд, аюулгүй байдлын баталгаатай шударга тохиролцоо нь урт удаан энх тайван байдлыг хангана гэдгийг онцлон тэмдэглэв. Тэд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, Украиныг хүчирхэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Владимир Путин, #Володимир Зеленьский, #Доналд Трамп, #Украины дайн,